Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 2018-2019 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохоор тус сургууль дээр очлоо.
Энэ жил ерөнхий боловсролын 814 сургуульд 597.2 мянган суралцагч суралцах бөгөөд нийт сургуулийн 563 нь хөдөө орон нутагт, 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулах юм.
Харин Сэргэлэн сумын сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд 1-р ангид таван сурагч шинээр элсэн суралцахаар бүртгүүлснээс өнөөдөр дөрөв нь иржээ. Тус сургууль 1935 онд байгуулагдаж, 1980 онд 320 хүүхдийн хүчин чадал бүхий болж, өргөжин тэлсэн байна. Гэвч, Сэргэлэн сумын сургууль нь Зуун мод сумтай ойр байрладаг учир хамран сургалтын хувь жилээс жилд буурч, энэ сургуульд сурах тойргийн ихэнх хүүхэд аймгийн төвд суралцах болсон байна. Ингээд 2018-2019 оны хичээлийн жилд 14 багш, 13 ажилтан, 67 хүүхэдтэйгээр Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийнхан хичээлийн шинэ жилийн нээлтээ өнөөдөр өглөө хийсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны наймдугаар сарын 25-ны өдөр зарлиг гаргаж жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласантай холбогдуулан Сэргэлэн сумын дунд сургуулийнхан хичээлийн шинэ жилийн нээлтээ “Эх хэлээ дээдэлье” уриатай хийж, хичээлийн шинэ жилийн анхны хонхыг тус сургуулийн “шинэхэн” элсэгчид дуугаргаж тус сургуулийн хичээл эхэллээ.
Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
“Энд цугласан Сэргэлэн сумын нийт иргэд, багш, ажилчид, есдүгээр сарын 1-ний өдөртөө бэлтгэн ирсэн хүүхэд, багачууд та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Энэ өдөр Монголын баярын өдөр юм. Нийт багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн баяр хүргэн мэндчилж байна.
Бид энэ удаад зориудаар Улаанбаатар хоттой хамгийн ойр оршдог сумдын нэг Төв аймгийн Сэргэлэн сумын сургуулийн хамт олон та бүхэн дээр ирж, хичээлийн шинэ жилийн баярыг тань хуваалцаж байна. Дараа, дараагийн есдүгээр сарын 1-ний өдрүүдэд алслагдсан сумын сургууль, алслагдаж байгаа, эзэнгүй болж байгаа сумдын сургууль дээр очих болно” гээд хүүхэд багачууд, багш нарт сурлага, ажил хөдөлмөрийн амжилт хүсэн ерөөв.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сэргэлэн сумын дунд сургуулийн Монгол хэл, уран зохиолын М.Хонгорзул багштай бага ангийн эхний цагийн хичээлд сууж, сонирхлоо. Монгол хэл, уран зохиолын багш М.Хонгорзул “Эх хэлний өдөр”-т зориулан сурагчдадаа Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дуламын “Миний гурван од” шүлгийг цээжлүүлэхээр самбарт бичиж, сурагчидтай шүлгийн утга, агуулгын талаар ярилцан, эх орон, эх хэл, ээжийн сэдэвт шүлгийг тайлбарлан таниулсан юм.

Сургуулийн эхний цагийн хичээл өндөрлөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сургуулийн номын сан, сурагчдын номын хүртээмж зэрэгтэй танилцаж, сургуульд тулгарч буй асуудлын хүрээнд тус сургуулийн захирал Н.Даваадуламтай ярилцав.
Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн захирал Н.Даваадулам хэлэхдээ:
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу есдүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласан. Энэ дагуу манай сургууль 2018-2019 оны хичээлийн жилийн нээлтийг “Эх хэлээ дээдэлье” сэдвээр хийж, хичээлээ эхлүүллээ. Шинэ хичээлийн жилийн үйл ажиллагаанд Төрийн тэргүүн хүрэлцэн ирсэнд маш их талархаж байна.
Манай сургуульд 1981 оноос хойш их засвар огт хийгдээгүй байгаа. Бид нэн тэргүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч танаас сургуулийн их засварын ажилд анхаарч өгөхийг хүсмээр байна. Мөн манай суманд ажлын байр бий болгож, бидний сурч боловсрох, хөгжих орчин нөхцөлд анхаарахыг хүсмээр байна. Үүнийг дагаад хүн амын суурьшил, хамран сурах хүүхдүүдийн тоо өсөх байх гэж бодож байгаа” гэсэн юм.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
“Монгол Улс 21 аймаг, 330 орчим сумтай. Үүнээс Улаанбаатар хоттой хамгийн ойрхон байдаг сумдын нэг Сэргэлэн сумын сургуулийнхны есдүгээр сарын 1-ний баяр дээр нь очьё гээд өчигдөр орой шийдэж, та бүхний анхаарлыг сум, орон нутгийн байдалд хандуулж байгаа юм.
Бид ганцхан Улаанбаатар хотоо хөгжүүлэх тухай ярих биш, улс орон, ялангуяа алслагдсан 100 гаруй сумдаа хөгжүүлж, ахуйг нь сайжруулж байж Монгол Улс хөгжинө. Мэдээж, энэ өдөр баярын өдөр хэдий ч Улаанбаатар хотоос 60 орчим км зайтай энэ сумдаа анхаарч, бүтээн байгуулалт хийж, хүн амьдардаг болгомоор байна.
Сургуулийн захирал 300 гаруй хүүхдийн багтаамжтай сургуульд 60 гаруй хүүхэд суралцаж байгаа талаар хэлсэн. Бид яах ёстой вэ? Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар хуралдаж энэ сумын нутагт байгуулагдах Майдар хотын асуудлыг олон жилийн дараа шийдлээ. Энэ бол бид шинээр сум, суурин, хот байгуулж, тэдгээр газартаа ахуйг сайжруулах ажлын эхлэл болов уу. Төв аймгийн Сэргэлэн сумыг Монгол орон даяараа, мөн шийдвэр гаргагчид харж дүгнээсэй гэж хүсч байна. Энэ тойргоос гурван ч УИХ гишүүн сонгогдсон байдаг шүү” гэв.
Мөн Сэргэлэн сумын Засаг дарга Э.Энхбаяр “Манай сум аймгийн төвөөс 11 км зайтай оршдог. Хүмүүс хот, төвөө бараадаад явчихдаг юм. Манай суманд сургуулийн насны 280 хүүхэд байгаа ч 67 хүүхэд л энэ сургуульд суралцаж байна. Бид хүүхдүүдийг харьяаллын дагуу сумын сургуульд нь сургах хэрэгтэй гэдэг ч албадан суулгах боломжгүй байна” гэсэн юм.









Хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Аюулт үзэгдэл, ослын дуудлагын 93 хувь нь гал түймрийн дуудлага байна
Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
