НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг өнөөдөр буюу 2018 оны есдүгээр сарын 4-ний өдөр Нийслэлийн Засаг даргын орлогчид нийтийн тээврийн үйлчилгээний талаар албан бичиг явуулжээ. Гэвч өнөөдөр бичсэн уг албан бичиг нь зохих эзэндээ хүрэхээсээ өмнө зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тавигдсан байх юм. Төрийн ажлыг хариуцлагатай гүйцэтгэхийн тулд эхлээд эзэнд нь хүргэж, дараа нь үр дүнгийн талаар санал бодлоо солилцмоор санагдах. Харамсалтай нь өнөөдрийн төрийн ажлын үйл явц нэг иймэрхүү байдлаар явж улстөржилтийг эрхэм дарга нар өөрсдөө үүсгээд буйд иргэд бухимдалтай байна.
Иргэдийн төлөөлөл энэ талаар тайлбарлахдаа, “ Нийтийн тээврийн үйлчилгээ, парк шинэчлэлтийн асуудлыг өнөөдөр НИТХ-д суугаа 45 төлөөлөгч шийдэх ёстой байтал ажлаа хийхгүй өөр хоорондоо улс төр шидэх нь хэр ёс зүйтэй вэ. Өнөөдөр ард түмэн та бүхнээс зүгээр л ажлаа сайн хийхийг хүсч байна. Гэтэл ажлаа хийхгүй нэг нэгнээ нудраад суух нь ард түмнээ басамжилж байгаа хэрэг” гэж үзэж байна.
НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг нь 2012-2016 онд Зорчигч тээврийн нэгтгэлийн даргаар ажиллаж байхдаа байгууллагынхаа 370 гаруй ажилтныг хууль бусаар халж байсан удирдах албан тушаалтан ажээ. Тэрбээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалыг хуульд зааснаас илүү хэмжээгээр авч байсан зэрэг үндэслэлээр шүүхийн өмнө хариуцлага хүлээж байсан төдийгүй нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, огцрох дээрээ хүрч байсан нь тухайн үедээ хэвлэлийнхний анхаарлыг татаж байсан удаатай. Ер нь аль нам, бүлэглэл гэлтгүй НИТХ-ын төлөөлөгч л юм бол ажлаа хийсэн шиг хиймээр. Ард түмэн ажлаа хийнэ гэж та бүхнийг сонгосон болохоос хийх ажилгүй, хэрүүл хийгээд яв гэж сонгоогүй гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
