‘‘Дэлхийн монголчууд Глобал” нийгэмлэг ТББ-аас санаачлан ажилтай, орлоготой монгол иргэнийг бэлдэх зорилгоор хэрэгжүүлж буй “Ирээдүйн Монгол” төслийн хүрээнд Барилга, Технологийн коллежид 130 гаруй хүүхэд залуусыг 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулахаар болсон билээ. Тэгвэл өчигдөр Нийслэлийн Иргэдийн Хурлын дэмжлэгтэйгээр төлөөлөл болгон 40 гаруй хүүхдийн урилгыг гардуулж өгсөн юм. Уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхдүүд болон тэдний гэр бүлийнхэн ихэд баярлаж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшсэн ч цаашид их дээд сургуульд суралцан мэргэжил эзэмших боломжгүй байгаа хүүхэд залууст “Ирээдүйн Монгол” төсөл өгөөжөө өгсөн сайхан төсөл болон хэрэгжиж байна хэмээн ам сайтай байсан юм. Эдгээр 130 гаруй хүүхдүүд зах зээлд хамгийн эрэлттэй байгаа мужаан, гагнуурчин, барилгын инженер, үсчин тогооч зэрэг мэргэжлээр 2.5-4 жилийн хугацаатай суралцаж, тусгай болон дээд мэргэжил эзэмших юм.
Барилга, Технологийн коллежи нь нийгмийн анхдагч хэрэгцээ болсон ажлын байрны захиалгад дарагдсан байдаг учраас сурч төгссөн мэргэжилтэнгүүд ажлын байраа хаанаас олно хэмээн толгойгоо гашилгаад байх шаардлагагүй. Сурч төгслөө, ажил бэлэн. Ийм л хамт олны нэгээхэн эд эс болон суралцах гэж буй 130 гаруй залуустаа сурлагын өндөр амжилт хүсье.
Дашрамд дуулгахад Барилга, Технологийн коллежи нь нэмэлт элсэлтээрээ цөөхөн хүүхэд залуусыг элсүүлж байгаа учраас та яараарай.
Хаяг: Хичээлийн байр
Улаанбаатар хот, Баян зүрх дүүрэг, БТК
Холбоо барих утас:
99018490,99075854,99075850,99065853
Мэдээлэл авах цахим хаяг:
abuka_must@yahoo.com
facebook:Барилга, Технологийн коллеж АBUKA


















Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
