Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид чуулдаг “Дисковер Монголиа-2018” эрдэс баялгын чуулган өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр зохион байгуулах чуулга уулзалтад Засгийн газар, уул уурхай, бизнесийн салбарын ТББ, хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулагчид, гадаадын хөрөнгө оруулалтын сангийнхан, олон улсын банк санхүүгийн байгууллагууд, судлаач, шинжээчид зэрэг 25 орны 600 гаруй төлөөлөл оролцож буй юм. “Дисковер Монголиа-2018” эрдэс баялгийн нэгдсэн чуулганыг Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ, МУУҮА, Монголын Бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж байна.
Нэгдсэн чуулга уулзалтаар Монгол Улсын эрдэс баялаг, уул уурхайн салбарын давуу тал, боломжуудыг таниулах, тулгарч буй сорилтуудыг хэрхэн даван гарах зэрэг сэдвүүдийг онцгойлон хэлэлцэх юм.

Энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулагдаж буй чуулганы эхний өдрийн үндсэн хуралдааныг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нээж үг хэлэн, “Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбарыг хөгжүүлэх нь” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр “Хѳрѳнгѳ оруулагчдад нээлттэй, ил тод хууль эрх зүй, зохицуулалтын орчинг бий болгох, хөрөнгө оруулалтыг татаж ажиллах нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайд миний хувьд тэргүүн зорилтоо болгон ажиллаж ирлээ. Монгол Улсын уул уурхай, хайгуулын салбарт хѳрѳнгѳ оруулалт татах чиглэлээр дэлхийн зарим орнуудын санхүүгийн тѳвүүдэд биечлэн ажиллаж, цаашид ч та бүхэнтэй мѳр зэрэгцэн Их Британи, Австрали, Канад болон бусад оронд болох олон улсын томоохон арга хэмжээнүүдэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн идэвхтэй ажиллах болно” гэлээ.
Мөн сайд Д.Сумъяабазар геологи хайгуул, уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар болон Таван толгой, Оюу толгой ордуудын талаар мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн нэмүү өртөг шингэсэн, боловсруулах үйлдвэрлэлийн талаар, бүс нутгийн интеграци ба дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар товч танилцуулсан нь чуулга уулзалтад ирсэн зочид төлөөлөгчдийн анхаарлыг татсан юм.
Нэгдсэн чуулганы эхний өдөр мөн Оюутолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Дэлхийн түвшний уул уурхайн бүтээн байгуулалт Монголд”, “Лайон Менежер Лимитед”-ийн гүйцэтгэх захирал Хэдли Виддап “Уул уурхайн мѳчлѳг ба Монгол улс”, Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Монгол улсын хѳгжилд Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх үүрэг” сэдвүүдээр илтгэл тавина. Үндсэн хуралдааны дараа “Хайгуулаас мега төслүүд хүртэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнөх юм. Түүнчлэн “Уул уурхайн салбарын хөгжилд оруулах хувь нэмэр”, “Засгийн газрын санаачлагууд”, “Бүс нутгийн худалдаа ба уялдаа холбоо” сэдвээр салбар хуралдаанууд үргэлжилнэ.
.jpg)
“Дисковер Монголиа-2018” чуулганы үеэр анх удаа бүс нутгийн худалдааг Монголын эдийн засаг тэр дундаа уул уурхайтай холбосон салбар хуралдаан болж хэлэлцүүлэг өрнөх гэж байна. Уг салбар хуралдааныг Монголын Бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан удирдана. Тэрээр “Бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийн санаачлагуудын тухай” гэсэн сэдвээр илтгэл тавих юм.
Харин эрдэс баялгийн нэгдсэн чуулганы хоёр дахь өдөр буюу 9 дүгээр сарын 7-нд “Татвар болон хууль эрх зүйн орчны шинэчлэл”, “Хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтын сангууд”, “Нийгмийн оролцоо, хамтын хөгжил”, “Засгийн газрын дэмжлэг болон хөрөнгө оруулалт” сэдвүүдээр салбар хуралдаанууд өрнөнө. Хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж буй “Татвар болон хууль эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт хуралдааны үеэр Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан “Бизнесийн байгууллагуудын оролцоо, нөлөөлөл” сэдвээр илтгэл тавих бол МУУҮА-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Сурахбаяр “Хүлээгдэж буй хууль эрх зүйн шинэчлэл”, “Эрнст энд Янг Монголиа” ХХК-ийн татварын ахлах менежер Р.Хишигнэмэх “Монгол улсын уул уурхайн салбар дахь татварын орчин”, Кинкора Коппер компанийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Сэм Спринг “Чуулга уулзалтын ѳмнѳх хэлэлцүүлгийн үр дүнгүүд: Хѳрѳнгѳ оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдвээр илтгэл тавина.
Дашрамд дурдахад, “Дисковер Монголиа-2018” эрдэс баялгийн нэгдсэн чуулганд Улаанбаатарт суугаа бүх элчин сайдын яамнаас төлөөлөл оролцож байна.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
