Нийслэл Улаанбаатар хотод зохиогдож байгаа “Хятад орныг танин мэдэх” Өвөрмонголын соёл аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд ӨМӨЗО-ны үндэсний хувцас болон орчин үеийн хувцасны загварын шоу, үзэсгэлэнт Сычуань нутгийн аялал жуулчлалын танилцуулга, Өвөрмонголын амтат хоолны өдөрлөг гэсэн гурвалсан арга хэмжээ Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд байрлах “Новотел” зочид буудлын 4 давхарт өчигдөр нээлтээ хийлээ.
БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон болон Сычуань муж нь зан заншил түүх соёл, байгалийн үзэсгэлэнт газруудаараа хосгүй алдартай. Эдгээр бүс нутгууд нь Хятадын аялал жуулчлалын гол бүсэд хамаардаг. Өвөрмонгол бол монгол үндэсний уламжлалт соёлыг зуун зуун жилээр өвлөн уламжилж ирсэн онцлогтойг зохион байгуулагчид онцолж байсан.
Хувцас загварын шоу гайхалтай сонирхолтой болсныг мэргэжлийн хүмүүс сайшааж,зохион бүтээгч дизайнеруудад урмын үгийг харамгүй хайрлаж байлаа. Хувцасны загвар дизайн,гоёмсог чимэг,оёдолчдын ур чадвар,үндэсний агуулгыг орчин үеийнхтэй хослуулж чадсан нь олныг алмайруулсныг хэлэхэд илүүдэхгүй.
Загварын тайзнаа алхаж буй монгол,хятад модель залуус үнэхээр цоглог,өөртөө итгэлтэй байсан нь загварын шоуг амилуулсан өвөрмөц нэгэн өнгө байв. Зохион байгуулагчдын ярьж буйгаар,Өвөрмонголын орчин үеийн стилийн хувцсыг монгол үндэсний хувцастай хослуулан өнөөгийн нөхцөлд тохируулан бүтээсэн нь олон нийтэд танилцуулахад урамтай сайхан аж.
Энэ удаагийн шоунд 100 гаруй загварын хувцас үзүүлж байгаагаас үндэсний ёс заншлыг харуулсан эрэгтэй, эмэгтэй 40 загвар, орчин үеийн загварын чиг хандлагыг тодорхойлсон 30 загвар, ёслол хүндэтгэлийн 40 загварын үзүүлбэрийг олны таашаалд хүргэсэн нь энэ юм. Өвөрмонголын соёлын өдрүүд Монгол, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас нээж байна,загварын шоу ч манай хоёр улсын соёлын харилцаанд бас нэгэн шинэ хуудсыг эргүүллээ.
Монгол үндэстний хувцас гоёлыг орчин үеийн хэв загвар шингээн урлахдаа үндэстний давтагдашгүй онцлог хэв шинжийг огт эвдэлгүйгээр уламжлалт болон орчин үеийг хослуулж чадсаныг шоунд уригдсан зочид сэтгэлийн гүнээс биширч магтаалын үгийг хайрласангүй. Уг арга хэмжээг хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд цаашид энэ төрлийн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга энэ үеэр ярьсан юм.
ӨМӨЗО- ны загвар зохион бүтээгчдийн урласан үндэсний хувцасны шилдэг загваруудыг олон нийтэд танилцуулахын сацуу Өвөрмонголын амтат хоолны баяр болсон юм. Өвөрмонголчуудын гол зоог нь монголчуудын адил мах юм. Тэд хүнсэндээ хонь, үхрийн махыг түлхүү хэрэглэдэг байна. Энэ удаагийн хоолны баярын үеэр бэлдсэн хоолонд мах,ногоо,гурилан бүтээгдэхүүн хэрэглэсэн байв. Тогооч нарын чадварлаг,хоолны амттайг хэлэхэд таатай. Хятад орныг танин мэдэх олон үндэстэн ястны онцлогийг шингээсэн 30 гаруй төрлийн хоолыг энд бэлтгэсэн байлаа.



Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
Өнөөдөр олон улсын “Сургуулийн хоолны өдөр” тохиож байна
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УИХ-ын 2026 оны хаврын чуулган гуравдугаар сарын 16-нд эхэлнэ
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Итали Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Хулгана, луу, бич, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -14 градус хүйтэн
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөл
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурчээ
“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно
Зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байна
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна
Өнөөдөр улаагчин үхэр өдөр
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна
“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Говь-Алтай аймагт хорт хавдрын нас баралт буурсан үзүүлэлттэй гарчээ
Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.7 байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Норвегийн Улаан загалмайн нийгэмлэгт зочиллоо
Дуучин С.Бичүү ээждээ зориулж “дуун суварга” бүтээлээ
