Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүдийн өргөтгөсөн шуурхай хурлыг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус хурлаар эрчим хүчний салбар 2018-2019 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, хэрэглэгчдийг найдвартай тасралтгүй эрчим хүчээр хангах хүрээнд харъяа 35 үйлдвэр, компанийн өвлийн бэлтгэл ажлын явц, гүйцэтгэлтэй танилцаж, системүүдийн өвлийн их ачааллын горимыг хэлэлцэн баталлаа.
Эрчим хүчний нэгдсэн системд дулааны цахилгаан станцын 17 зуух, 15 турбингенератор ажиллаж өдрийн хамгийн их чадал 764 МВт, импортын хамгийн их чадал 105 МВт-тайгаар систем хэвийн ажиллаж байна. Бэлтгэлд 19 зуух, 8 турбингенератор бэлэн байна. Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд нийт 1938 ажил хийхээр төлөвлөснөөс 1556 ажил бүрэн хийгдэж, нийт гүйцэтгэл 80,3%-тай байна.

2018-2019 оны өвлийн их ачааллын горимыг Төвийн бүсийн нэгдсэн систем, Баруун бүсийн эрчим хүчний систем, Зүүн бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастай эрчим хүчний систем, Өмнөд бүсийн эрчим хүчний системүүд 2018 оны 09 дүгээр сарын 16-наас 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус тус мөрдөн ажиллана.
Хурлаас үйлдвэр, компаниудын ажиллагсдын сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх, өвлийн бэлтгэл хангах их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээний ажлуудыг төлөвлөгөөт графикын дагуу бүрэн хийж дуусгах, батлагдсан өвлийн их ачааллын горимоор ажиллах, аюулгүйн нөөц материал бүрдүүлэх, дулааны цахилгаан станц, дулааны станцуудын нүүрсний нөөцийг бүрдүүлэх талаар үүрэг даалгавар өглөө.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
