Бүгд Найрамдах Индонез Улсын Бали хотноо есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд болж буй “Бүх нийтийг тогтвортой эрчим хүчээр хангахын төлөөх түншлэл” сэдэвт Тогтвортой хөгжлийн асуудлаарх олон улсын парламентын II чуулга уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй УИХ-ын гишүүн, НББСШУ-ы Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн дэд хорооны дарга А.Ундраа, УИХ-ын гишүүн Н.Оюундарь нарын төлөөлөгчид оролцож байна.
Тус чуулганд 4 парламентын дарга, 16 дэд дарга, 155 гишүүн, ажилтан, зөвлөх гээд 50 орны 244 төлөөлөгч хүрэлцэн иржээ.
2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 17 зорилт, 169 заалт бүхий “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийг баталсан билээ. НҮБ-ын гишүүн орны хувьд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд УИХ “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичгийг 2016 онд баталсан юм.
Энэ удаагийн чуулга уулзалтын үндсэн зорилго нь Тогтвортой хөгжлийн 7-р зорилт болох “Бүх нийтийг тогтвортой эрчим хүчээр хангах”-д парламентчдын гүйцэтгэх үүрэг оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санал бодлоо солилцож, эрдэмтэн, судлаачдын судалгаанд үндэслэн цаашдын зорилт, чиглэл болон хэрэгжүүлэх арга замыг улам тодорхой болгоход чиглэж байна.
Чуулган “Хот суурины эрчим хүчний хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэл”, “Ногоон аж үйлдвэрт чиглэсэн чанартай боловсрол ба технологи”, “Эмэгтэйчүүдийн оролцоо ба тогтвортой эрчим хүч”, “Арга зам /шийдэл/: Хямд, найдвартай, тогтвортой эрчим хүчийг бүх нийтэд хүртээмжтэй болгох талаар Парламентын хэрэгжүүлэх үйл ажиллагаа” гэсэн үндсэн 4 дэд сэдвийн хүрээнд болж байна.

УИХ-ын дарга Л.Энх-Амгалан чуулга уулзалтын нээлтэд үг хэллээ. Тэрбээр, энэхүү чуулга уулзалт нь дэлхийн улс орнуудын парламентчид харилцан санал солилцож, туршлагаа хуваалцан, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар зөвшилцөх, хамтын ажиллагааны шинэ чиглэл, арга замыг тодорхойлох сайхан боломж олгож байгаад талархал илэрхийлээд, Монгол Улсаас тогтвортой эрчим хүчээр бүх нийтийг хангах, түүн дотроо сэргээгдэх эрчим хүчийг ашиглах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа.

Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
