УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Жон Лангтриг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр орны хамтын ажиллагаа, боловсрол, уул уурхай зэрэг өргөн сэдвийн хүрээнд санал солилцсон юм.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ӨАБНУ-д ажлын айлчлал хийсэн тухайгаа уулзалтын эхэнд дурдаад, Австрали улсад олон монгол залуус суралцаж, тэр хэрээр оюуны хөрөнгө оруулалт хийж буйд талархаж буйгаа илэрхийлэв.Энэ үеэр Элчин сайд Жон Лангтри “Австрали Авардс” тэтгэлэгт хөтөлбөрийг дөрвөн жилээр сунгаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд манай улсаас жилд 30-40 оюутан суралцах юм байна.
Үүний зэрэгцээ намууд хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ илэрхийлсэн юм. Ирэх онд Ардчилсан хувьсгалын 30 жил тохиож буй. Энэ хүрээнд дэлхийн “Ардчилсан холбоо”-ны чуулганыг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж буйгаа уулзалтын үеэр Элчин сайд Жон Лангтрид дуулгалаа.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
