Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас санаачлан НИТХ-ын ажлын албаны Эрх зүйн шинэтгэл, иргэний оролцооны хэлтэстэй хамтран “Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин” сэдэвт хэлэлцүүлгийг нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үр дүнд өнөөдрөөс эхлэн 7 хоногийн турш “Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин-Залуучуудын оролцоо” сэдэвт аян өрнөж байна.
Тус хэлэлцүүлэгт оролцсон нийслэлийн есөн дүүргийн залуучуудын төлөөлөл, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулиудын оюутнууд нийт гурван зуун залуучуудад цахим орчинд эерэг мэдээлэл түгээж, зөв хандлагатай, хариуцлагатай оролцох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгчээ.
Өнөөгийн нийгэмд өсвөр үе, залуучууд цахим сүлжээнд оролцолгүйгээр өдөр тутмын амьдралаа төсөөлөхөд бэрх болсон.
Тухайлбал Монгол Улс “Фэйсбүүк” хэрэглэгчийн тоогоор дэлхийн дунджаас 2,1 дахин, Ази тивийн улс орнуудын дунджаас 3,6 дахин их байгаа талаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон интернэт орчинд үйлдэгдэж байгаа бусад төрлийн гэмт хэрэг 2017 онд 299 байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 5 дахин өссөн үзүүлэлттэй байгаа талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс тус тус мэдээлсэн.

Мэдээллийн технологийн хөгжил олон давуу талыг бий болгож байгаа хэдий ч багагүй сөрөг талуудыг дагуулж байгаа юм. Иймдцахим хэрэглээний соёлыг төлөвшүүлэх, аюулгүй байдлыг хангах шаардлага бидний өмнө тулгарч байгаа юм.
Тиймээс эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин бүрдүүлэхэд залуучуудын идэвх, санаачилга, оролцоог нэмэгдүүлэх нь чухал байна.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир:
Улс орны хөгжлийн тулгуур болох өсвөр үе, залуучууд цахим орчинд ихэнх цагаа зарцуулж, бүх төрлийн мэдээ, мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр хүлээн авснаар цахим гэмт хэрэгт өртөх, эх сурвалж нь баталгаагүй мэдээлэлд төөрөлдөх зэрэгсөрөг үр дагаварууд гарч байна.
Монгол Улсын 3 хүн тутмын нэг нь залуу хүн бөгөөд залуучууд цахим орчинд идэвхтэй оролцдог. Тиймээс эерэг, аюулгүй, хариуцлагатай хэрэглээг бий болгоход хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдээс гадна, залуучуудын дуу хоолой, оролцоог идэвхжүүлж, хамтран ажиллах зорилгоор2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
Хэлэлцүүлэгт оролцсон гурван зуун залуучууд эерэг цахим орчин бүрдүүлэх элч болсон бөгөөдөнөөдрөөс эхлэн”Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин- Залуучуудын оролцоо” сэдэвт аян өрнүүлж, 7 хоногийн турш цахим орчинд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалсан эерэг мэдээлэл түгээх юм.
Тухайлбал Даваа гараг “Эерэг мэдээллийн өдөр”,Мягмар гараг “Талархах өдөр”. Ням гараг “Хамгааллын өдөр” буюу энэ өдөр өсвөр насныхны цахим орчны хэрэглээнд анхаарал хандуулж, цахим халдлагаас урьдчилан сэргийлэх аргуудын талаар хүүхэддээ, дүүдээ, гэр бүлийнхэндээ, найздаазааж өгөх өдөр юм” гэлээ.
МУБИС-ийн сэтгүүлчийн ангийн 3-р дамжааны оюутан Б.Должинжав:
Залуус бид нэн тэргүүнд цахим орчинд бусдын нэр төрд халдахгүйгээр мэдээлэл солилцох, хамтрах зэрэг эерэг боломжийг эрэлхийлэх, бий болгох хэрэгтэй. Мөн цахим орчинд аюулгүй зөв сонголтуудыг хийх, эерэг контентуудыг бүтээж, түгээж бусдад үлгэр жишээ үзүүлэх ёстой.
Залуучуудаа цахим орчинд эерэг, хариуцлагатай оролцоог дэмжиж, өдөр бүрийг эерэг мэдээллээр эхлүүлж байхыг уриалъя” хэмээжээ.
Тус хэлэлцүүлэгт ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Болор, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагХарилцаа холбооны зохицуулах хорооны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга А.Эрдэнэбулаг, МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал,Доктор, Профессор Ж. Батбаатар, “Хэвлэлийн Хүрээлэн” ТББ-ын Гүйцэтгэх захирал, Доктор М.Мөнхмандах,”Хэвлэл Мэдээллийн Зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа,”Эко” телевизийн редактор Ц.Цогцэцэг, “Хүннү.мн” цахим мэдээллийн сайтын гүйцэтгэх захирал Ц.Соёлмаа,МУБИС-ийн 3-р дамжааны оюутан Б.Должинжав нар оролцож, цахим орчин ба өнөөгийн нөхцөл байдал, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь, эерэг, аюулгүй цахим орчныг бүрдүүлэхэд залуучуудын оролцоо зэрэг сэдвээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Хэлэлцүүлгийн үеэрхүүхэд, залуучууд сэтгүүл зүйг сошиал ертөнцөөс салгаж, ялгах мэдлэг, чадвар дутмаг байна. Үүний улмаас хуурамч болон өрөөсгөл мэдээлэлд хууртах, нийгэм, юмс, үзэгдлийн талаар дутуу дулимаг, буруу ойлголттой болох эрсдэл өндөр байгаа талаар санал нэгдэж, хэрэгцээтэй мэдээллээ үр дүнтэйгээр эрж хайх, мэдээллийн үнэн бодит байдалд шүүмжлэлтэйгээр хандах, үнэлэх, интернэтийн орчинд санал бодлоо илэрхийлэхдээ бусдыг хүндэтгэх, цахим халдлагаас өөрийгөө хамгаалах боломж, арга замын талаарх мэдлэг, ойлголттой болох хэрэгтэй байгааг онцлов. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
