Олны хүч оломгүй далай гэдэг. Эдгээр өдрүүдэд сайхан сэтгэлт Монголчуудын буянаар нэг өрх орох оронтой болж амьдралд нь гэрэл гэгээ гийлээ. Хэдхэн хоногийн өмнө галд гэрээ алдаж хагас өнчирч үлдсэн 4-н хүүхдээ тэврээд хоцорсон Д.Батмөнхөд нийт Монголчууд сэтгэлийн тэнхээ хайрлаж тусламжийн гараа харамгүй сунгасан юм.
Д.Батмөнх болон түүний охидод туслах аян энэ сарын 18 буюу мягмар гаригаас эхэлсэн. Хүнд хэцүү цаг үед нэгнээ түшсэн Монголчуудын сайхан сэтгэлийн ачаар Д.Батмөнхийн хандивын дансанд 7 хоногийн хугацаанд 80-аад сая төгрөг төвлөрсөн юм. Үүнээс 75 сая төгрөгөөр Д.Батмөнх Хан-Уул дүүрэг, Буянт ухаа спорт цогцолборын арын дэнжид байрлах “Викторъя тавн”-д 70 м2 хоёр өрөө шинэ байр худалдан авсан юм. Ашиглалтад ороод удаагүй, хүн амьдраагүй энэ байрны 1 м2 нь 2,100,000 төгрөг, 70м2 нь 147,000,000 сая төгрөг юм. Харин Цомт групп компанийн захирал н.Цогтгэрэл болон түүний хамт олон үнийг 50 хувиар хөнгөлсөн юм. Батмөнх өдрийн сайныг харж, шинийн 17-нд орон сууцандаа орохоор төлөвлөөд байна. Өнөөдрийн байдлаар гал тогооны тавилгаа захиалж, нэн түрүүнд шаардлагатай байгаа тавилга, хэрэгслээ худалдан авлаа.
Батмөнхийн 3 охин болох Анхмаа, Амина, Халиунаа нар өнгөрөгч Бямба гарагт “7 одой” хүүхдийн сувилалд хэвтсэн юм. 7 одой хүүхдийн эмнэлгийн ерөнхий эмч Б.Цолмон түүний хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр хэвтэн эмчлүүлэх боломж олгосон юм. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал харьцангуй сайжирсныг эмч, мэргэжилтнүүд ярьж байлаа.
Д.Батмөнхийн хань өөд болоод 20 гаруй хонож байна. Орон гэрээ галд алдаад, өмсөх ч хувцасгүй хэдэн нялх хүүхдийн хамтаар зүдэрч явахдаа тэнгэрт одсон ханийнхаа хойдын буяныг даатгаж амжсангүй хэмээн Батмөнх гуай ярьж байсан юм. Харин өнөөдөр намрын дунд сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийг зорьсон юм. Ханийнхаа хойдын буяныг даатгаж Монгол түмэндээ талархсан сэтгэлээр буян, ном хуруулсан юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
