Дундговь аймгийн прокурорын газраас ээдрээ төвөгтэй, олон хохирогчтой, хүнд гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүллээ.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ч.Гнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ш.Б-тай маргалдаж, улмаар цээжин тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдэгдсэн. Энэ хэрэгт тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийнтусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Ч.Г-г хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөн Дундговь аймгийн М.М нь 2014-2016 оны хооронд Дэрэн сумын тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 23 иргэнд нийт 109.499.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2016 оны 01 дүгээр сард албан тушаалын байдлаа ашиглан тус банкны кассын мөнгөн хөрөнгө болох 21.203.696 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэргүүдийг үйлдсэн хэрэгт тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч М.М-г залилах, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна. Дундговь аймгийн прокурорын газраас мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
