“С.Зоригийг хөнөөсөн ялтнуудыг нээлттэй хорих ангид шилжүүлжээ” гэх гарчигтай мэдээлэл 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн зарим өдөр тутмын хэвлэлүүд болон цахим сайтуудад нийтлэгджээ.
Тус нийтлэлд “… хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улсын дээд шүүхийн шийдвэрийг зөрчиж, дээрх ялтнуудыг хаалттай хорих ангиас нээлттэй хорих анги руу гэнэт шилжүүлсэн нь гэмт этгээдүүдийн эрүүл мэнд, амь насанд халдах гэсэн, эсвэл тэднийг айдас дарамтад оруулах гэсэн маш ноцтой үйлдэл мэтээр харагдаж байх юм …”, “… хаалттай хорих ангид хоригдож буй ялтнууд гадаад орчноос бүрэн тусгаарлагдаж, өрөөндөө ганц ганцаараа байрладаг бөгөөд гадны хэн нэгэн этгээд халдах нь бүү хэл өөрийнхөө ч амь насыг хорлох боломжгүй хатуу чанга хяналтан дор ялаа эдэлдэг байна. Харин нээлттэй хорих ангид шилжсэнээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хяналт хамгаалалт суларч, Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар нээлттэй хорих ангид шилжин амьдрах, тэр ч бүү хэл нэг өрөөнд хэд хэдэн ялтантай хамт амьдарч эхлэх учраас хэн хүссэн нь тэдний эрүүл мэнд, амь насанд халдах боломж үүсгэх аж…”, “… ХЗДХ-ийн сайдын шийдвэрээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг хорих 409 дүгээр анги руу шилжүүлжээ …” гэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц ташаа мэдээллүүдийг нийтэлжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11.1 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зохих шийдвэрийн дагуу Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг хаалттай дэглэмийн хорих ангийн тусгай зэрэглэлд шилжүүлэн, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болно.
Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуульд заасан үүргээ биелүүлж, хорих ял шийтгүүлсэн этгээдүүдийн хууль ёсны эрхийг нь хангаж буй явдал юм.
Хорих анги, байгууллагуудын харуул хамгаалалтын үйл ажиллагаа зохих журмын дагуу явагдаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаагаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Эх сурвалж: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
