Монгол тамирчдаас Азийн паралимпийн наадамд түрүүлсэн анхдагч бол Нямаагийн Алтанцэцэг юм. 39 настай тэрбээр “Инчён-2014” наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 78 кг-д түрүүлж, түүхэн амжилтын эзэн болсон. Тэгэхдээ нэг бус, хоёр түрүү хүртсэн түүхтэй. Учир нь Н.Алтанцэцэг багийн барилдаанд мөн аварга болж, алтан медалиа ихэрлүүлсэн билээ.
Аймгийн хурц арслан Нямаагийн охин тэрбээр пара жүдогоор 2009 оноос хойш хичээллэж буй. 2015, 2018 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд V байрт шалгарсан Н.Алтанцэцэг спортод хөл тавьсан тухайгаа “Би 2009 онд бариа заслын сургалтанд суусан юм. Гэтэл нэг өдөр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос залган, пара жүдогийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг зөвлөв. Би түүнээс өмнө бөхийн спортыг сонирхдог, хичээллэхийг хүсдэг ч хэнд, хаана хандахаа мэдэхгүй байсан юм. Тэр жил Увсаас ирж тус тэмцээнд оролцоод, түрүүлж билээ. Тэмцээнээс өмнө бэлтгэл ер хийгээгүй. Сумын заан Төгсжаргал ахаар гар татах, шилдэж тонгорох, хөл тавих зэрэг мэх заалган, дутуу хагас сураад л өрсөлдсөн юм” гэв.
Мөн “Аав минь залуудаа нэгэн барилдаанд улсын цолтой гурван бөхийг давж, түрүүлсэн. Би бага байсан болохоор хэн, хэнийг өвдөг шороодуулсныг сайн санадаггүй юм. Лав улсын харцага, Ардын багш Д.Сэрээтэр гуайг давсан юм билээ. Аав Х.Баянмөнх аваргатай, ээж эхнэртэй нь нас чацуу. Баянаа аварга байсхийгээд л манайд ирдэг байсан. Аав, аварга хоёрын хамтдаа авахуулсан зураг одоо ч манайд бий” хэмээв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
