Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр буюу 2018 оны 10-р сарын 08-ны өдөр Хүүхэд хөгжил, хамгааллын 6,4 тэрбум төгрөгийн зардлын зарцуулалтын талаар хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө.
Мэдээллийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх өгсөн юм. Тэрээр хэлэхдээ “Манай салбар бол энэ жил маш ачаалалтай ажиллаж, олон ажлыг амжуулсан жил байсан. Хүүхэд хөгжил хамгааллын зардалд 2018 онд 6.4 тэрбум төгрөг баталсан. Үүнээс 3.7 тэрбум төгрөгөөр нь тавилга авсан мэт ойлгогдохоор мэдээллийг нийгмийн сүлжээнд бичсэн байгааг хараад олон хүн асуулаа. Уг төсвийн 2.4 тэрбум төгрөгийг 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн гэр бүлийн газар хэлтсүүдэд хуваарилсан. Хүүхэд хамгааллын асуудал олон салбар хамтарч хийж хэрэгжүүлдэг онцгой ажилтай салбар. Уг зардлаас хүүхэд хамгааллын чиглэлээр салбар дундын хамтын ажиллагаа, хүүхдэд хамгааллын үйлчилгээ заавал хүргэхтэй холбоотой зарим үйл ажиллагааг төрийн бус байгууллагуудаар гэрээлэн гүйцэтгүүлэх, хүүхэд хамгааллын мэдээллийн санг бий болгох, хөгжүүлэх, бэлгийн хүчирхийлэлд болон хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нийгмийн үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг даатгалд хамруулах, хараа хяналтгүй хүүхдийн Нартхангай хүүхэд хөгжил сургалтын төвийн үйл ажиллагаанд нийтдээ 1,350.0 сая төгрөг зарцуулаад байна. Мөн хамтарсан багийг үйл ажиллагаанд зориулж 453,7 сая төгрөг гэх мэтээр зарцуулсан. Мөн Шинээр байгуулагдсан сургалт судалгаа мэдээллийн төв, техник хэрэгслийн хангамж хүрэлцээгүй зарим нэг орон нутгийн залуучуудын хөгжлийн төвүүдэд 50,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж тавилга, “Өнөр бүл” хүүхдийн төвд архивын тоног төхөөрөмжид 23,0 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагад нөхөн сэргээх тоног төхөөрөмжийн зардалд 75,0 сая, түр хамгаалах байрны хүүхдийн ор дэвсгэр, гал тогоо тоглоомын өрөөний тохижилтод зориулж 44,5 сая төгрөгийн гээд нийт 192,5 сая төгрөгийг зарцуулсан байна. Гэхдээ бид албан тасалгаандаа тавилга аваад тавьчихаагүй,хэрэгцээт газар нь авсныг анзаарсан байх.” гэлээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
