Иргэний нисэхийн ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба/НААХЗА/-ны дарга С.Манлай, Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга М.Эрдэнэбатмөнх болон албаны бусад хүмүүс БНСУ-ын “Жэжү эйр” авиа компанийн тээврийн асуудал хариуцсан захирал ноён Парк Ён Чол, “Ай эйч Си” ХХК-ийн Ерөнхий захирал Квон Ик Сон нарыг \ хүлээн авч уулзан Иргэний нисэхийн дүрэм-129/ИНД-129/-ийн дагуух гэрчилгээжүүлэлтийн асуудлаар санал солилцлоо.
УИХ “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичгийн 3.8, 3.9 дэх заалтуудад өнгөрөгч 6 дугаар сард өөрчлөлт оруулан агаарын харилцаанд чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, нислэгийн давтамжийг суудлын багтаамжтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх, олон улсын нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээврийг эдийн засгийн хувьд зохицуулах чиглэл баримтлахаар тусгасан. Түүнчлэн зорчигч урсгалыг бүрэн нээх, нислэгийн тийзний үнийг бууруулах үүднээс Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Бээжин чиглэлд үндэсний агаарын тээвэрлэгч дангаараа бус хоёрдогч авиакомпани нислэг үйлдэх боломж бүрдүүлсэн өөрчлөлтүүдийг оруулсан.
Үүний дагуу “Жэжү эйр” авиакомпани Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлд тогтмол нислэг үйлдэх хүсэлтээ Иргэний нисэхийн ерөнхий газарт илэрхийлээд байгаа юм.
“Жэжү эйр” компани нь 37 агаарын хөлөгтэй, эдгээрийн 20 гаруй хөлөг нь Инчеоны нисэх буудлаас нислэг үйлддэг байна. Тус авиа компани 10 гаруй орны 50-аад чиглэлд олон улсын нислэг үйлддэг бол дотоодын 6 чиглэлд зорчигч тээвэрлэдэг. Ирэх жил парк шинэчлэлээ нэмэгдүүлж нийт 45 агаарын хөлөгөөр гадаад, дотоодын чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа талаар ноён Парк Ён Чол танилцуулсан. “Жэжү эйр” компани одоо ашиглаж байгаа 37 агаарын хөлөгөөс 3-ыг нь худалдаж авсан бол бусад агаарын хөлгийг зээлийн нөхцөлтэйгөөр худалдан авч агаарын тээвэрт ашиглаж байгаа ажээ. Нисэх бүрэлдэхүүний хувьд дотооддоо бэлтгэсэн, мөн “Корийн эйр” авиакомпанид ажиллаж байсан туршлагатай нисгэгчид ажилладаг байна.
ИНЕГ-ын зүгээс дээрх авиакомпанид“ИНД-129”-ийн дагуу 5 шатлалтай хяналт, шалгалт хийж гэрчилгээ олгоно гэдгийг уулзалтын үеэр хэлсэн. “Жэжү эйр” нь манай улсад өмнө нь 8 удаа чартер нислэг үйлдсэн туршлагатай, агаарын тээвэрлэгч компани юм байна.
Ингээд ИНЕГ-ын Дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба/НААХЗА/-ны дарга С.Манлайгаас дараах тодруулгыг авлаа.
– “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичигт өөрчлөлт орсны дагуу Сөүл-Улаанбаатар, Бээжин-Улаанбаатр чиглэлд нислэг үйлдэх сонирхолтой гадаадын хэр олон агаарын тээвэрлэгч хүсэлт гаргаж байна вэ?
– Одоогийн байдлаар БНСУ-ын талаас түлхүү хандаж байна. Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлд тийзний олдоцын асуудал хүндрэлтэй байгаа учраас үүнийг мэдэрч Солонгосын агаарын тээвэрлэгчдээс тогтмол нислэг үйлдэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байгаа. “Жэжү эйр” нь ийм хүсэлт илэрхийлсэн Солонгосын 3 дахь авиакомпани. Өмнө нь “Eastar jet” компани хүсэлтээ гаргаж “ИНД-129”-ийн дагуу гэрчилгээгээ авч нислэг үйлдэж эхэлсэн. Одоогоор нислэг нь тогтмолжоогүй. “Жэжү эйр” компани нь дараалсан 8 чартер нислэг үйлдээд лимит нь дууссан учир тогтмол нислэг үйлдэх хүсэлтээ ийнхүү илэрхийлээд байгаа юм.
– Зорчигч ихтэй чиглэл болох Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэг үйлдэх сонирхолтой авиакомпани нэмэгдэж байгаа нь цаашид энэ чиглэлийн тийзний үнэ хямдрах бололцоо бүрдэж байна гэж үзэж болох уу?
– Тэгэлгүй яахав. Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичигт өөрчлөлт оруулснаар агаарын тээвэрлэгчдийн тоо нэмэгдэж тийзний хямд үнэ санал болгох гэж өрсөлдөгчид бий болж байна. Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдээд удаагүй “Eastar jet” компанийн тийзний үнэ харьцангуй хямд байсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Одоо тогтмол нислэг үйлдэж буй “Корийн эйр” компани цаашид онгоцоо сольж томруулах хүсэлт гаргаад байна. Гэхдээ энэ нь 2 улсын агаарын харилцааны хэлэлцээрээс хамаарч шийдэгдэх ёстой. Тиймээс агаарын хөлөгийн маркийг өөрчлөх эсэх асуудлыг бусад асуудал цэгцэрсний дараа шийдье гэсэн хариу өгөөд байна.
– БНСУ, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан агаарын харилцааны хэлэлцээр хэзээ шинэчлэгдэх вэ?
– Сая ЗТЯ-ны шинэ сайд томилогдлоо. Тиймээс сайдаас гаргасан удирдамж, чиглэлийн дагуу хоёр улсын агаарын харилцааны гэрээг шинэчлэх асуудал ирэх 11 дүгээр сард шийдэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна.
– Ачаалал ихтэй чиглэлд нислэг үйлдэх сонирхолтой авиакомпани нэмэгдэх нь нэг талаар тийзний үнэ хямдрах сайн нөлөөтэй ч үндэсний агаарын тээвэрлэгч компанид яаж нөлөөлөх бол?
– Энэ асуудал хүндрэлтэй байна. Гэхдээ агаарын харилцааны хэлэлцээрээр зохицуулалт хийх байх. Одоогийн байдлаар МИАТ компанийн агаарын хөлөгийн тоо хязгаарлалттай учраас нэг чиглэлд олон нислэг үйлдэж чадахгүй байна. “Аэромонголиа” компани удахгүй 2 дах агаарын хөлөгөө оруулж ирэх асуудал ярьж байгаа. Тус компани Солонгосоос гадна Тяньжин, Новосибирск чиглэлд нислэг үйлдэхээр яриа хийж байгаа юм билээ.
– Гадаадын авиакомпанид “ИНД-129”-ийн дагуу гэрчилгээ олгох асуудал хэр удаж шийдэгддэг вэ?
– Дөнгөж нисч байгаад гэрчилгээ хүсэх нэг өөр, нисч байгаад гэрчилгээгээ дахиад сунгуулах нэг өөр цаг хугацаа шаарддаг. “ИНД-129”-ийн дагуу гэрчилгээжүүлэх ажил 5 шатлалтай. “Жэжү эйр” компаниас гаргасан хүсэлтийн дагуу одоогоор агаарын тээвэрлэгчийн бичиг, баримтуудыг нь үзэж шалгах, танилцах гэх мэт эхний 2 шатанд ажил явагдаж байна.
– Удахгүй Астана-Улаанбаатар-Астана чиглэлд нислэг үйлдэх болж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?
– “Скат” гэж авиакомпани Астана-Улаанбаатар-Астана чиглэлд удахгүй нислэг үйлдэхээр бэлтгэгдэж байна. Манайхаас “ИНД-129”-ийн дагуу гэрчилгээгээ авсан. Монгол, Казакстан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа 18 жил идэвхгүй болоод байсан юм билээ. “Скат” компани дээрх чиглэлд тогтмол нислэг үйлддэг болсноор агаарын тээврийн салбарт хамтын ажиллагаа сэргэж байна гэж хэлж болно.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
