Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/204 дүгээр Тушаалын дагуу иргэдийн эрүүл, ая тухтай таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дүүргийн 19, 22 дугаар хороо Цайз орчмын мод худалдаалдаг захуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, ил задгай худалдааг цэгцлэх, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан өнгөрсөн наймдугаар сараас эхлэн шат дараатай арга хэмжээг авч байна.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс болон Газрын албаны холбогдох мэргэжилтнүүд орж байгаа бөгөөд Цайз, Доной, Цолмонбадрах болон Мон жайт захуудад хуулийн хүрээнд зохих ёсны саналыг тавьж, шаардлага хүргүүлж ажиллаж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд эхний ээлжид тус захуудын газрын гэрчилгээ, кадастрын зургийг шалгаж, нийтийн эзэмшлийн зам талбай ашиглаж байгаа эсэхийг тогтоож, холбогдох хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийлээ. Тус шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгахын тулд хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлсэнээр Цайз болон Цолмонбадрах захын нийтийн эзэмшлийн талбай руу орж, кадастрын зурагнаас илүү гаргаж барьсан хашааг татаж, нийтийн эзэмшлийн талбайд байсан 2 ширхэг контейнер болон 10 метр урттай вагончикийг буулгасан байна. Мөн тус захууд өнгө үзэмжээ сайжруулж, хаягжилтын стандарт гарган шинэчилжээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
