Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ-тай хамтран мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрлөгийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13:00-18:00 цагийн хооронд нийслэлийн Засаг захиргааны 5-р байранд байрлах Нийслэлийн Залуучуудын хөгжлийн төв, “MKIT” сургалтын төвд зохион байгуулна.
Тус өдөрлөгт мэдээллийн технологийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж, МСҮТ, сургалтын төв төгссөн залуучууд болон төгсөх ангийн оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд “Мобиком” ХХК, “Mongolian Software corporation” ХХК-ийн салбар компаниуд, “Астерикс” ХХК, “Од инновэйшн” ХХК оролцох юм.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага(KOICA)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (“MKIT”) сургалтын төвтэй хамтран залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилгоор компьютерийн өргөн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, веб хөгжүүлэгч, веб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон фотошоп программын анхан шат, “excel” программын ахисан шатны нийт 8 төрлийн нарийн мэргэжлийн сургалтыг аливаа нэгэн төлбөргүй зохион байгуулж байна.
Тус сургалтад 2017 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 2,638 залуучууд суралцах хүсэлтээ өгч, бүртгүүлсэн бөгөөд сургалт зохион байгуулах орчны хүртээмжээс хамааран 1,893 залуучууд сургалтад хамрагдаж, 646 нь төгссөн.
Сургалтаа “А” үнэлгээтэй төгссөн залуучуудыг “Бизнес инкубатор төв”-өөр дамжуулан цалинтай дадлагажуулж, ажлын байранд холбож өгдөг юм. Залуучуудыг нарийн мэргэжилтэй болгож, дотооддоо тогтвортой ажлын байраар хангагдах, гадаадын аж ахуй нэгж, байгууллагуудаас захиалга авч, аутсорсингийн үйлчилгээ үзүүлэн, эх орондоо өндөр цалинтай хөдөлмөр эрхлэх боломжийг энэхүү сургалтын төв нь бүрдүүлж байгаараа онцлог юм.
Иймээс тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мэдээллийн технологийн салбарын ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах юм” гэж хэллээ.
Мөн “Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.Амаржаргал хэлэхдээ: “Манай байгууллага нь 2013 оноос эхлэн хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үндэсний 120 компанитай хамтран ажилладаг. Энэ удаагийн ажлын байрны нээлттэй өдөрлөгт мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцохоор бүртгүүлсэн.
Нарийн мэргэжил шаардсан ажлын байранд орох хүсэлтэй иргэдийн ур чадварыг өдөрлөгийн үеэр шалгах бөгөөд энэ нь ажил олгогчийн шийдвэр гаргах хугацааг богиносгох, ажлын байранд холбох үйлчилгээг хурдан болгох давуу талтай юм. ” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.4-т “Оюутан залуучуудыг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулж, тогтвортой ажлын байраар хангах, нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулна”, “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 3.2.7-д “Гадаад болон дотоодод сурч боловсрон, нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах” зорилтыг хангах хүрээнд мэдээллийн технологийн салбарын залуучуудад зориулсан нээлттэй ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Мэдээлэл авах утас: 9712-5557, 7600-9909

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
