Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Аль-Тунэйжисийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АНЭУ-ын ерөнхий сайд өөрийн оронд албан ёсны айлчлал хийхийг урьж, урилга илгээснийг гардуулж өгөв.
Ерөнхий сайд Монгол, АНЭУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, үүнд элчин сайдын үүрэг оролцоо, хичээл зүтгэл их гэдгийг тэмдэглэв. Тухайлбал, Абу Дабигийн хөгжлийн сантай эхлүүлсэн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, ялангуяа Монголд дэд бүтэц, зам барилга, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хөрөнгө оруулалт хийх боломж байгааг тэмдэглэн дэмжиж ажиллахыг хүсэв.
Элчин сайд АНЭУ-ын компаниуд Монголд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахад бэлэн гээд юуны өмнө Давхар татварын хэлэлцээрийг шинэчлэн байгуулахын чухлыг тэмдэглэв.
Мөн ЭСЯ-ны зүгээс Монгол орны түүх, соёлыг сурталчлах чиглэлээр тодорхой ажил зохион байуулсны үр дүнд АНЭУ-ын иргэдийн Монголд жуулчлах сонирхол нэмэгдэж байгааг тэмдэглэж, иргэд харилцан зорчих асуудлыг хөнгөвчлөх нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал түлхэц болохыг онцлов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
