Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар насанд хүрээгүй хүн үйлдсэн нийт 592 гэмт хэрэгт 604 хүүхэд холбогдсон нь өнгөрсөн оны мөн үеэс 31 хэргээр буюу 4,9 хувь, гэмт хэрэгт холбогдсон хүүхэд 140буюу 18,8 хувиар тус тус буурсан. Мөн хугацаанд гэмт хэргийн халдлагад 1271 хүүхэд өртөж хохирсон нь өмнөх оны мөн үеэс 47 буюу 3,8 хувиар өссөн. Үүнээс 64 буюу 5.0 хувь нь нас барж, 416 буюу 32,7 хувь нь гэмтсэн байна.
Гэмт хэргийн гаралт өндөртэй цэгүүдэд Цагдаагийн байгууллагаас хараа хяналтыг сайжруулж, тогтмол анхаарч ажилладаг ч хүүхдүүд харгалзах хүнгүй ганцаараа гэрэлтүүлэг муутай, архидалт ихтэй гудамжаар ганцаараа зорчих, харанхуй булан тохойгоор өнгөрч гэр рүүгээ зорчсоор байна. Ялангуяа хүйтний улиралд эрт харанхуй болдогтой холбоотой дээрх эрсдэл нь улам нэмэгддэг байна. Тиймээс Цагдаагийн байгууллагаас хүүхэд бүрийн гэрээс сургууль хүртэл, сургуулиас гэр хүртэлх замыг бүрэн хяналтад авч, тэднийг эрүүл, аюулгүй зорчиход дэмжлэг үзүүлэх зорилгоор хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирч болзошгүй эмзэг цэгүүдэд “Хүүхэд хамгаалагч” иргэдийг эргүүлд гаргаж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах төслийг хүн ам ихээр суурьшсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд хэрэгжүүлж эхлээд байна.
Уг төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургууль дээр болж өнгөрлөө. Нээлтэнд ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс, СХД-ийн Цагдаагийн хэлтэс, холбогдох албаныхан болон “Хүүхэд хамгаалагч” төслийг дэмжигч иргэдийн бүлэг оролцлоо.
“Хүүхэд хамгаалагч” нарын хувьд өглөө 07:00-08:00, өдөр 13:00-14:00, орой 18:00-19:00 цагуудад эрсдэл өндөртэйд тооцогдох 30 байршилд эргүүлүүд ажиллаж, хүүхдүүдийг аливаа болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд гар бие оролцох юм байна. Эргүүлд гарч байгаа иргэд маань “Бусдын хүүхдийн аюулгүй байдлыг хангаснаар миний хүүхдийн аюулгүй байдал хангагдана” хэмээх чиглэл дор ажиллах нь маш чухал гэдгийг албаныхан онцоллоо.
Цаашид энэ төслийн талаарх журмыг иргэдийн саналын дагуу боловсруулж, бүх хороодод хэрэгжүүлэх аж. Тухайлбал эргүүлд гарсан иргэд, байгууллагад нь цалинтай чѳлѳѳ олгуулах, тэдний эрх зүйн байдлыг хамгаалах, иргэдтэй ѳдѳр тутам хамтран ажиллах зохицуулагч иргэнийг сонгох гэх мэтээр үргэлжлэх юм байна. Хүүхдийн аюулгүй байдлын тѳлѳѳ дэмжиж ажиллахыг Цагдаагийн байгууллагаас уриалж байна.
Бусдын хүүхдийн аюулгүй байдлыг хангаснаар
Таны хүүхдийн аюулгүй байдал хангагдана.













Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж бай
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр олон улсын “Сургуулийн хоолны өдөр” тохиож байна
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Нийт нутгийн 45 хувьд цастай байна
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
