Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан “Урлагийн хот Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг энэ сарын 26-ны өдөр үзэгч хүүхдүүддээ толилуулахаар бэлтгээд байна. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.
Энэ талаар өнөөдөр нийслэлийн Соёл урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга Э.Цэнд-Аюуш, Хүүхэлдэйн театрын захирлын үүрэг гүйцэтгэгч М.Отгончимэг, Хүүхэлдэйн театрын найруулагч М.Ариунтуяа нар мэдээлэл хийлээ.
“Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр “Урлагийн хот Улаанбаатар” төслийн хүрээнд хүүхдийн шилдэг жүжгийн зохиолоор шалгарсан “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг тавихаар болоод байна. Жүжгийг хүүхэд багачуудад хүргэхдээ Монгол Улсын Хүүхэлдэйн театр, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж байна” хэмээн М.Отгончимэг ярилаа.
“Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийн найруулагчаар МУСТА М.Ариунтуяа, зураачаар Б.Бямбацэрэн, хөгжмийн зохиолчоор В.Баттулга, бүжиг дэглээчээр МУСТА Х.Хашхүү нар ажиллаж байна. Мөн тус жүжгийн найруулгад дэвшилтэт технологи болох холограмм технологийг ашиглаж байгаа бөгөөд театрын дуу авианы найруулагч Э.Базарханд холограмм технологийн угсралтыг хийсэн байна.
Мэргэжлийн урлагийн байгууллагуудаас анх удаа холограмм технологийг уран бүтээлдээ ашиглаж байгаа тохиолдол нь Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” жүжиг юм. Тус жүжгийг Нийслэлийн 9 дүүргийн 20 мянган гаруй хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзүүлэхээр бэлдээд байгаа ажээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
