Авто машины банкинд бензин дүүргүүлэхэд бензин нь гадуур хальж асгарсан бөгөөд асгарсан бензиний үнийг иргэнээр төлүүлсэн тухай гомдлын дагуу МХЕГ-аас “Магнай Трейд” компанийн БЗД-ийн хоёрдугаар хороонд байрлах ШТС-д шалгалт хийжээ.
Шалгалтаар тус ШТС-ийн АИ-92 бензиний борлуулалтад ашиглаж буй түгээгүүрийн хошууны мэдрэгч ажиллахгүй, банк дүүрэх үед түгээлт автоматаар зогсохгүй хальж асгарч байгаа зөрчлийг илрүүлэн, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.
Ил талбайд бензин асгарснаар газрын хөрс, агаарын бохирдол үүсэх, гал гарах зэрэг хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулах эрсдэлтэй тул шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслийнхээ техникийн найдвартай, бэлэн байдлыг хангаж, дотоод хяналтыг сайжруулан, осол аюулгүй ажиллах талаар онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
