Сайн байцгаана уу?
Үзсэн киноныхоо талаар сэтгэгдлээ бичье гэж олон удаа бодож байсан боловч чадалгүй ѳдий хүрлээ. Ингээд анх удаа найруулагч Д.Отгонбаярын бүтээл “Онцгой даалгавар” киноны талаар бодлоо хуваалцъя. “Онцгой даалгавар” онцгой болжээ. Зѳв сэдэв, зѳв санаа, зѳв илэрхийлэл. . Ойрд кино үзэх зав муутай байсаар саяхан хэрэг гаргаж очер дараалалгүй, олон улсын жишигт хүрсэн үйлчилгээтэй кино театр болох I Cinema-г зорив. Хэрэв та кино үзэхээр болвол их дэлгүүрийн 5-давхарт зочлоорой.
Энд та ѳндѳр үнэ, бохир “О”, урт дараалалтай таарахгүй бѳгѳѳд цэвэр цэмцгэр орчин угтах ба үйлчилгээний ажилчид нь ѳндѳр соёлтой сэтгэлд таатайгаар угтахыг харж сэтгэл ѳндѳр үзвэрээ эхлүүлэх болно. Үйлчилгээний салбарт хамгийн гол дүрэм бол үйлчлүүлэгчдэд сэтгэл хангалуун байх нѳхцлийг бүрдүүлж ямар ч бухимдал тѳрүүлэхгүй байх зарчим юм. Тиймийн учир та бүхнийг I Cinema – г сонгохыг зѳвлѳж байна. Мѳн нийгэм дахь бухимдлаас түр боловч хѳндийрч сэтгэл хѳнгѳхѳн баясахыг хүсвэл “Оцгой даалгавар” -ыг үзээрэй.
За ингээд киноны тухай . . . орчин үе ѳнѳѳгийн нийгэмд буй олон тулгамдсан асуудлууд дунд хамгийн бага хѳндѳгдѳж бараг мартагдсан нь гэж хэлж болох хүн чанар , байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлийн хомсдолын тухай асуудал юм. Уг кино бидний ухамсарт улам бүдгэрч буй хүн чанарын чавхдасыг инээдмийн хѳнгѳн сэдлээр хѳнджээ. Хѳдѳѳнийх гэж ялгаварлагдан гадуурхагдсан, залуу үеийнхэний нэг хэсэгийн тухай ѳгүүлжээ. Магадгүй дэлхийн томоохон сургуулиудад олж авсан ѳндѳр боловсролд тэр болгон байдаггүй тэр л хүмүүжлийг манай хѳдѳѳний залуучууд олж авч байна уу даа гэсэн бодол тѳрнѳ.
Монголоо хайрлах сэтгэл хѳдѳѳний залууст илүү байна гэвэл хотын залуус маань ” засс” л гэх байх л даа. Нийгэмд дутагдаж буй сэтгэлгээг энэ кино дахин нэг санууллаа. Кино хийцийн хувьд энгийн бѳгѳѳд ѳндѳр чадлын техникээр түрж хѳрѳнгѳтэй том байгууллагаар тэтгүүлээгүй ч гол дүрийн жүжигчидийн чадвар , насаараа урлагийн “тогоонд чанагдсан” авъяаслаг сайн жүжигчидийн бүтээсэн туслах дүрүүдээр цэгцрэн босчээ. Гүйцэтгэл , тоглолтын талаар ярих нь илүүц бизээ. Киноны үзэгчдэд ѳгѳх гэсэн гол санаа “байндаа тусчээ” гэж хэлж болно. Элдэв чамирхал үгүй , графикаар сүр оруулаагүй , хүнд текстээр хүмүүсийн тархийг нүдэж ядраахгүйгээр асуудлыг нуршиж сургалгүй дүрсний “хэлэнд” хѳрвүүлсэн нь зѳв шийдэл болсон санагдлаа. Ѳнгѳ мѳнгѳ бол зѳвхѳн гадаад харагдах хэлбэр бѳгѳѳд ѳѳрчлѳгдѳн устаж алга болох ба хүний хамгийн үнэт “эрдэнэ” нь сэтгэл , хүн чанарт байдаг тухай энэ кино хэлээд байх шиг. Инээдмийн тѳрѳл бол нийгэмийн болж бүтэхгүй бүхний тусгал бѳгѳѳд егѳѳдсѳн ёгт утгатай ёжлолоор дамжин илэрхийлэгддэг гэвэл маргах хүн ховор бизээ. Энэ кино шүүмжилхээс
зайлсхийж үзэгчидийг инээлгэн баясгаж бодлын чавхдасыг хѳндѳж чаджээ . Хараалын үг хэлдэггүй , ямар ч хүчирхийлэлгүй нийгмийг бий болгоё гэвэл залуучуудаа бүгдийг нь лам болгоё гэж гэж хошигномоор санагдлаа . Энэ киног үзээд миний хэлэх гэсэн цаад санааг та бүхэн ойлгох буйзаа . Зѳв чигийг барьсан сайн бүтээл турвих нь уран бүтээлч бидний эрхэм зорилго юмаа. “Онцгой даалгавар ” кино багийн бүх хүмүүст болон бусад ДААЦТАЙ бүтээл туурвиж буй бүх уран бүтээлчиддээ урмын сүүн цацал ѳргѳе!

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
