“Хас урлан” студи, кино урлагийг дэмжигч “Blue Dragon”-ы хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино нээлтээ хийсэн өдрөөсөө үзэгчдийг шуугиулж буй. Уг киноны зохиолч, найруулагчаар Ц.Хүсэлбаатар ажилласан юм. Өмнө нь “Аюултай харилцаа”, “Ядуугийн зовлон-2”, “Галзуу зугаалга” зэрэг үзэгчдийн сэтгэлд хүрсэн бүтээлүүдийг найруулсан түүнийг энэ удаад ямар уран бүтээлээр бэлэг барихыг хүсэн хүлээсэн хүн олон байсан билээ.
Ур хийц, хэлэх санаа, ухааруулж, уйлуулан уяруулдаг “Нинжин сэтгэл”-ийн гол дүр Мөрөнгийн дүрийг бүтээсэн жүжигчин Г.Отгонцэцэг,түүний охин Мөнхлэйн дүрд тоглосон жүжигчин Х.Баярмаа нар өмнө нь “Аюултай харилцаа” кинонд эсрэг тэсрэг дүр бүтээж байсан. Тэгвэл энэ удаа ээж,охин хоёрын дүрийг сэтгэлд мөнхөртөл бүтээв.
Эсрэг дүрийг гайхалтай бүтээж бараг чулуу шидүүлэх шахдаг Отгонцэцэг энэ удаа номхон дөлгөөн зантай Мөрөн эмчийн дүрд тоглосон. Харин Баярмаа эмч бүсгүйн эрх дураараа, ааштай ганц охины дүрд тоглосон нь эгээ л яалт ч үгүй ээж охин хоёр хэмээн сэтгэлд буух нь ирээдүйтэй сайн жүжигчид дүрээ амилуулсаных биз ээ.
Г.Отгонцэцэг, Х. Баярмаа нар АНУ-ын алдарт Миссуригийн их сургуулийн магистрт суралцаж байгаа. Оюутны амралтаараа Монголдоо ирж “Нинжин сэтгэл”-ийг бүтээгээд буцжээ.
Тэднийг АНУ-д оюутан болсныг тэр болгон хүн мэдэхгүй болов уу. Удахгүй магистрын дипломоо өвөртлөөд эх орондоо ирнэ. Авъяаслаг.цоглог,эрч хүчтэй жүжигчин бүсгүйчүүлд уран бүтээлийн амжилт хүсье. Мөдхөн залуу жүжигчид англи хэлээр дуржигнуулж, шилдэг боловсрол эзэмшиж эх орондоо ирээд тайз, дэлгэцнээ гялалзан байх нь лавтай.
![Clip0023.MXF_snapshot_01.07_[2018.09.09_09.52.11]](http://www.ontslokh.mn/wp-content/uploads/2018/11/Clip0023.MXF_snapshot_01.07_2018.09.09_09.52.11-640x360.jpg)
![Clip0042.MXF_snapshot_00.27_[2018.09.16_21.58.33]](http://www.ontslokh.mn/wp-content/uploads/2018/11/Clip0042.MXF_snapshot_00.27_2018.09.16_21.58.33-640x360.jpg)
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
