Монголын Залуучуудын Холбооноос 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй хайрын шүлгийн “Цагаан Уул” наадамд энэ жил 120 гаруй бүтээл ирснээс 2-р шатанд Улаанбаатар хотоос 43, хөдөө орон нутгаас 18 нийт 61 залуу яруу найрагчид шүлгээ уншиж танилцууллаа. III шатанд 16, IV шатанд 6 оролцогч тус тус шалгарч 3 оролцогчийн оноо тэнцэж дахин шүлэг уншсан нь залуу яруу найрагчдын уран бүтээлийн чансааг шалгалаа.
Тус наадмыг Монголын Сэхээтны Холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, Монголын Зохиолчдын Эвлэл, Улаанбаатар дахь Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төв хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр Монос групп ажиллаа.
МЗХ 2017-2044 оныг Бүтээн байгуулалтын оноор зарлаж бүхий л үйл ажиллагаагаа “Бүтээе” залуусаа уриан дор төлөвлөн зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн “Цагаан Уул” наадам Бүтээгч залуусаа хайраар хөглөе уриан дор явагдаж байгаагаараа онцлог байлаа.
Тус шүлгийн наадмын тэргүүн байранд орсон яруу найрагчдын бүтээлээр эмхтгэл гаргахаар ажиллаж байгаа бөгөөд 11-р сарын дундуур номын нээлтээ хийхээр төлөвлөж байна.
Хайрын шүлгийн “Цагаан Уул” 2018 наадмын шилдгүүд
- Тэргүүн байр-Балдорж Алтанхуяг
- Дэд байр Бямбацогт Ганхүрэл
- Гутгаар байр Тэрбиш Дарханхөвсгөл
- Тусгай байр-Дашням Жамбалдорж
- Тусгай байр- Сүхбаатар Очиртөмөр Говь-алтай аймаг
- Мэндчулуун Дэвээжаргалнар тус тус шалгарлаа.
Шалгарсан бүтээлүүдийг тун удахгүй та бүхэнд хүргэх болно.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
