Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүсэлт гаргасан иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хүлээн авч уулзлаа.
Уулзалтад, авто тээврийн үйлчилгээ эрхлэгч иргэдээс гадна “автомашинтай жагсаал”-д оролцож буй иргэд, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас бага хэмжээний зээл хүссэн ч зээл нь олгогдоогүй зэрэг 100 гаруй иргэн оролцож, санал хүсэлтээ хэллээ.
Тухайлбал, автомашинтай жагсаалд оролцож буй иргэд “2018 оны арваннэгдүгээр сарын 5-10-нд 07:00-11:00 цагийн хооронд шатахууны үнийн нэмэгдэл ард иргэдийн амьдралд хүндээр тусч, эдийн засгийн болон худалдан авах чадвар муудаж, өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдөлд дарлуулж буйг эсэргүүцэн автомашинтай жагсаж байгаа” гээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас нефтийн үнийн асуудалд анхаарал хандуулж, Засгийн газарт зөвлөмж, чиглэл өгөхийг хүсэж буй тухайгаа бичгээр уламжилсан юм.
Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас бага хэмжээний зээл хүссэн иргэд ямар нэг намын харьяалалгүй, улс төр гэж явдаггүй ч тус сангаас эрх мэдэлтнүүд их хэмжээний зээл авснаас хойш дуу хоолойгоо нэгтгэх шаардлагатай гэж үзээд уулзах хүсэлт тавьснаа юун түрүүнд хэлсэн юм. Тэд Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих сангаас их хэмжээний зээл авсан эрх мэдэлтнүүд нь зөвхөн мөнгө биш боломж болон ирээдүйг хулгайлж буй явдал хэмээн үзэж байгаагаа илэрхийлж, нэр холбогдсон төрийн өндөр дээд албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцохыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүсэв.



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
