“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар, хэлтэс, баазын удирдлагуудтай Европын сэргээн босголтын банкны хөрөнгө оруулалтаар хийгдэх Улаанбаатар автобус шинэчлэлтийн төслийн ТЭЗҮ-ийн ажил хийж гүйцэтгэхээр сонгогдсон МоттМакдональд ХХК-ний төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр төслийн багийнхан нийтийн тээврийн шинэчлэлтийн хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж харилцан санал солилцсон. Төслийн багийнхан Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчих нийтийн тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх, уулзваруудыг нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, зорчигчдын тав тухтай орчинд зорчих боломжийг бүрдүүлэхэд анхааран, байгаль орчин нийгмийн чиглэлийн судалгаа хийж байгаагаа танилцуулж, автобусны засвар үйлчилгээ, техник тоног төхөөрөмж, шатахуун тослох материалын талаар тодруулж, парк шинэчлэлтийг хэрхэн хийвэл үр дүнд хүрэх талаар зөвлөхийг хүссэн юм.
Нэгтгэлийн удирдлагууд баазууд 1997 онд ашиглалтанд орсон учраас техник тоног төхөөрөмж хуучирсан, автобуснуудын гүйлтийн хугацаа дууссан учир эвдрэл ихтэй байнгын засвар үйлчилгээг хийсээр ирсэн. Нийтийн тээвэрт яаралтай парк шинэчлэлтийг хийж, инженер техникийн ажилтнуудыг сурган дадлагажуулах хэрэгтэй байна. Парк шинэчлэлт хийж автобус авахдаа 11 м, хий нумтай,нам тэнхлэгтэй, механик кроптой, 2 хаалгатай, багтаамж сайтай, дулаахан, цонх нь цантдаггүй,хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан шаттай, дизель түлш хэрэглэдэг байх шаардлагатай. Монгол орон өвөлдөө хүйтэн учир евро 5 түлш хэрэглэдэг, олон хаалгатай угсраа автобус тохиромжгүй байна. Дулаан бага алддаг, багтаамж сайтай автобус авах хэрэгтэйг хэллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
