Монголын Залуучуудын Холбооноос 24 дэх жилдээ Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Эврика-2018” ЭШИХ 5 дугаар сард зарлагдаж, 9, 10, 11 саруудад амжилттай зохион байгуулагдлаа. Тус хурлыг Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яам, Их Монгол Язгууртан ТББ, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Буган сүлд ТББ, Монголын сэхээтний холбоо, Буган соёл медиа групп дэмжин ажиллаж байгаа билээ. Эрдэм шинжилгээний их хурал дөрвөн үе шаттайгаар явагдсан юм. Эрдэм шинжилгээний их хурлын 1-р үе шат:9-р сарын 15-наас 10-р сарын 15-ны хооронд явагдсан. Энэ үеэр Оюутан судлаач, Залуу багш судлаач, Эрдэмтэн судлаачийн хүрээнд 3 ерөнхий ангиллын дагуу 9 салбар 81 сэдвээс шилдэг оролцогчдыг шалгаруулж, 2-р шатны шалгаруулалтад тодорхойлсон билээ.
2-р шатны шалгаруулалт 2018 оны 10-р сарын 25, 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. 2-р шатанд оюутан 80, залуу багш 78, эрдэмтэн 41 нийт 199 судлаач оролцож салбар салбарын шилдгүүдийг тодруулсан юм.
Гэгээрэл – эрдэм мэдлэг, Боловсрол – эрүүл мэнд, Мөргүншил – Соёл хүмүүжил, Барилга – хот төлөвлөлт, Зам тээвэр – аялал жуулчлал, Эрчим хүч, Хөрөнгө санхүү, Үйлчилгээ, Үйлдвэрлэл гэсэн 9 салбараас 23 судлаачдын бүтээл III шатанд шалгарсан байна. II шатнаас шалгарсан 23 судлаач 10 сарын 30-ны өдөр III шатанд илтгэлээ хэлэлцүүлэн Хүн нийгэм, Дэд бүтэц, Улс ардын аж ахуй салбараас оюутан судлаач, залуу, багш судлаач, эрдэмтэн судлаач ангилал тус бүрээс нийт 9 илтгэлийг шалгаруулсан юм. Эдгээр 9 судлаачдаас шилдэгийн шилдэг тодруулах үйл ажиллагааг өнөөдөр буюу 11 сарын 07 ны өдөр Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа.
Ийнхүү шилдгүүдийг тодруулах мөчид “ЭВРИКА” эрдэмтэн, багш, оюутны онол практикийн эрдэм шинжилгээний их хурлын “Шилдэг оюутан судлаач”-аар Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан Ц.Бат-Эрдэнэ “Био хаягдал тосноос олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгаа” бүтээлээрээ тодорсон бол “Шилдэг багш судлаач”-аар ШУТИС-н Барилга Архитектурын сургуулийн багш Х.Баатарсүрэн “Инженерийн шугам сүлжээний гэмтлийг засварлахад ашиглах органик наалтыг бий болгох түүний бүтэц судалгаа” бүтээлээрээ шалгарч “Шилдэг Эрдэмтэн Судлаач”-аар Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хүнс Судлалын Эрдэм Шинжилгээний Төвийн захирал, Доктор Г.Төрмөнх “Монгол малын махны бичил шим тэжээл, эрдэс бодисын атом шингээлтийн спектрометрийн (AAS) аргаар тодорхойлсон дүн” бүтээлээрээ шилдгийн шилдэг цомын эздээр шалгарсан юм.
Зураг: Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан Ц.Бат-Эрдэнэ
Зураг: ШУТИС-н Барилга Архетектурын сургуулын багш Х.Баатарсүрэн
Зураг: Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хүнс Судлалын Эрдэм Шинжилгээний Төвийн захирал, Доктор Г.Төрмөнх
“Эврика ЭШИХ”- нь хамгийн олон жил тасралтгүй зохион байгуулагдаж, хамгийн өндөр шагналын сантай, өргөн цар хүрээтэй олон оролцогчтой гэдгээрээ онцлог эрдэм шинжилгээний их хурал бөгөөд энэ жилийн хувьд ангилал, сэдэв, салбаруудыг нь тодорхой болгон зарласан нь илүү нарийн зохион байгуулалттай байлаа. Гэвч энэ удаагийн ЭШИХ-ын II шатанд шалгарсан 199 бүтээл нь зарласан 81 сэдэвтэй хамаатуулж болохоор боловч яг тухайн сэдвээр судалгаа хийж асуудлаа оносон, судалгааны ажил байхгүй байгаа нь хүлээгдэж буй үр дүнд хараахан хүрсэнгүй гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна. Судлаачдад маань үндэсний үнэт зүйл, онолд суурилан зарласан сэдвээр судалгаа хийх хугацаа бага учраас хэдийнээ судалчихсан бэлэн судалгаагаараа оролцож байсныг дурдах нь зүйтэй гэж МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй хэлсэн юм. Үндэсний үнэт зүйл, онцлогт тулгуурласан судалгаа, шинжилгээний ажлууд нь Хүн нийгэм, Дэд бүтэц, Улс ардын аж ахуйг хөгжүүлэх үндэс суурь болохоос гадна, арга зам нь юм. Иймд ЭВРИКА-2019 ЭШИХ-ыг бидний хэдийнээ мэдэх болсон 3 ангилал, 9 салбар, 81 сэдвийн хүрээнд нийт шагналын санг нэгтгэн нэмэгдүүлэн дахин зарлаж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
