Цогтоо ажлаасаа ирэн хоол хийж идэх санаатай махаа гарган гэсгээн сууж байтал утас нь дуугарлаа. Найз Жаргал нь утасдан юу хийж байна, манайд Монголоос хоёр хүүхэн ирсэн хүрээд ир хэмээн дуудлаа. Цогтоо ч маргааш нь амрах байсан тул зүгээр байхаар очиж нутгийн сонин сонсонгоо танилцъя хэмээн гангалж аваад гарлаа. Жагаагийнд очвол түүнээс гадна хамтдаа виз гараад хүрээд ирлээ хэмээн хоёр хүүхэн сууж байна.
Цогтоо ч гар барин мэндлээд хол ойрын сонин дуулангаа авчирсан Хар Чингис архи, ааруулыг таашаан хүртэж тэрүүхэндээ даруухан загнан сууна. Түүний нүдэнд Тунгалаг хэмээх зэгзгэр хүүхэн тусаад болохгүй байв. Гэвч Цогтоо яаж хөдлөхөө мэдэж байгаа болохоор намбатайхан их зан гарган тэгэс ингэс хийн харьцаж байлаа. Тэр дөрөв ойр зуурын зүйл хаман ярьсаар. Гэтэл Тунгалаг
Бид хоёрт ажил хэрэгтэй байна тус болооч хэмээн учиртайхан инээмсэглэн гуйлаа. Хажуунаас нь түүний найз Болормаа
Харин тиймээ найзаа хүний газар удсан та нарт шинэкоов бид хоёрыгоо зүглүүлээд өгөхөд юу байхав тиймээ хэмээн хөгжингүй хэлэв. Жагаа жаахан халамцан
Цогтоо хөгшөөн, чи гэртээ ганцаараа байдгаараа энэ хоёрыг минь хөл гараа олтол нь байлгаж ажил төрөлд зуучилж тус болж үз. Би ч айлын хажуу өрөөнд өөрөө арайхийн багтан суудаг хүн тэгээд ч өөрөө бараг шинээрээ байгаа хэмээн хэлээд мөрийг нь алгадан инээд алдав. Цогтоод татгалзаад байх шаардлага байсангүй тул зөвшөөрөн маргааш нь хоёр хүүхнээ суулгаж аваад гэрлүүгээ явлаа.
Хэл сайн мэдэхгүй бол ажил олоход хэцүү хар ажил яаж ийж байгаад олно доо хэмээн хэлээд өөрөө ажилд орох гэж байгаа юм шиг хэдэн тийшээ утасдсаны эцэст арайхийн арваад хоногийн дараа Болормааг цэцэрлэгт ажилд оруулахаар боллоо. Цогт, Тунгалаг хоёр Болормаагаа хүргэж өгчихөөд буцах замдаа хоолонд орон хэдэн лааз шар айраг авлаа. Тэр орой хоёулаа улам илүү дотно танилцав. Тунгалаг өөрөөс нь дөрөв эгч урд нь хүнтэй сууж байгаад салсан, нэг хүүтэй гэнэ.
Тунгалаг бол тас хар урт үстэй, шингэн цагаан царайн дээрээ тэгш цагаан шүдтэй, мах мярай нь таарсан нүдээрээ инээсэн, зүүн нүднийх нь доохон талын нулимс тоссон жижиг хэдий ч тод хар мэнгэ нь зохисон гэдэг янзтай, хөөрхөн хүүхэн билээ. Тэрээр их сэргэлэн байрын бөгөөд ямар ч юмыг дор нь хүлээн авч найзаа хэмээн аргыг нь олоод хүнийг хөдөлгөж чаддаг нэгэн. Цогт анх түүний хасын цагаан царайн дээр тодрон харагдах хар мэнгэ нь үстэй нь хослон түүнийг улам чимэж буйг анзаарч билээ.
Харин Цогт бол хэн ч харсан нүд дүүрэн сайхан биетэй. Түүний тэгш мөр, өргөн цээж, өтгөн хөмсөгөн доор нуугдах хурц нүд. Нүүрний хэв тэгш, дөрвөлжин жижгэвтэр эрүү нь эрэмгий байдлийг илтгэнэ.Тэрээр өөртөө их л итгэлтэй өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч чаддаг нэгэн.
Цогт, Тунгалаг хоёр ийнхүү дотно ярилцсаар унтахаар өөр, өөрийн өрөөлүү явлаа. Цогт өрөөндөө ороод нойр нь нэг л хүрч өгсөнгүй, том цонхоор тусах сарны гэрэлд тааз ширтэн хэвтэхдээ нөгөө өрөөнд нь өөрт нь таалагдаж буй эмэгтэй ганцаараа унтаж байгаа гэж бодох тусам л бушуухан яваад очмоор санагдав. Гэвч тэрээр тэгсэнгүй яагаад ч юм түүнийг хүндлэх сэтгэл төрөн халдаж боломгүй мэт санагдана. Нөгөө өрөөнд Тунгалаг ч гэсэн чимээгүйхэн хөлийн чимээ чагнан амьсгаагаа түгжин хүлээнэ. Тэрээр “Хэдий хажууд нь очоод унтах хэмжээний нүүрэмгий ч арай ч тэгж болохгүй ээ, эрх биш эр хүн юм чинь тэгж байгаад ороод ирэх биз хэмээн бодсоноо үргэлжлүүлэн, за хөөрхий гэж ингээд нэг л мэдэхэд энэ алсын Америкт ирчихээд ажил хайн огтын танихгүй хүнтэй хамт амьдран түүнийг хүсэмжлэн хэвтэх гэж. Сүүлийн хоёр сарын дотор юу, юу ч болчив доо. Юм бүхэн хоромхон зуур л болоод өнгөрлөө. Болормааг л гаргах гэж дагаж ирсэн. Өвөр түрийдээ орж өссөн ганц багын минь найз одоо жаргавал жаргах болсон доо уг нь … гэхдээ ч одоогоор юу мэдэгдэхэв тэгж байгаад нэг учир начир нь олдох байгаа, за тэр яахав энэ залуу нээрээ унтчихжээ ” хэмээн элдэвийг бодсоор байгаад нэг мэдэхэд өөрөө ч унтаад өглөө.
БОЛЖМОР : Сэтгэл сохорсон байж хайрт минь…..1
2018 оны 11-р сарын 11 өдөр, 17 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
