1988 онд Монголын кино урлагт нэгэн гайхалтай түүхэн бүтээл мэндэлсэн нь “Мандухай сэцэн хатан” Монголын уран сайхны кино юм.
Монголын ард түмний шимтэн үзэх дуртай тус киноны гол дүр болох Мандухай хатны дүрийг Төрийн соёрхолт, МУАЖ Н.Сувд чадварлагаар бүтээж үзэгчдийн хайр хүндэтгэл, бахархал, омогшлийг бадраасан.
Төрийн соёрхолт, МУАЖ Н.Сувдын хамт тус кинонд олон чадварлаг уран бүтээлчид оролцон тоглосон нь “Мандухай сэцэн хатан” Уран сайхны киног илүү гайхалтай, дахин давтагдашгүй түүхэн бүтээл болгож чадсан юм.
Тэдгээр уран бүтээлчдийн нэгэн тод дүр бол Мандухай сэцэн хатантай хайр сэтгэлээр холбогдож түүнийхээ төлөө тэмцсээр эцэстээ дайсагнадаг Өнөболд ван буюу МУАЖ А.Дашпэлжээ юм.
“Мандухай сэцэн хатан” Уран сайхны киноноос хойш хамтарч кинонд тоглоогүй хоёр Ардын жүжигчид маань 30 жилийн дараа дахин хамтарч Дэлгэцийн уран бүтээлд гол дүрийг бүтээж байгаа аж.
УДЭТ-ын жүжигчин МУСТА Э.Тодгэрэл, УДЭТ-ын жүжигчин МУСТА Б.Шинэбаяр, УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал нарын хамтран байгуулсан YB энтертайнмент-ын дэлгэцийн анхны уран бүтээл болох “Тэрбумын хэрэг” УСК-нд хоёр ардын жүжигчин маань гол дүрийг бүтээж байгаа юм.
Гэхдээ энэ удаад цоо шинэ өнгө төрхтэйгөөр 2 жүжигчин маань дүр бүтээх хэдий ч мөн л адил дурлалт хосууд болох аж.
Ингээд хоёр ардын жүжигчинээ 30 жилийн дараа дахин дэлгэцнээ хамтран тоглож буйг харах гайхалтай завшаан 2018/11/16-ны өдрөөс эхлэн бүх кино театруудаар тохиох ажээ.
“Тэрбумын хэрэг” УСК-ны уран бүтээлчид:
Зохиолч, Найруулагч:………………………….МУСТА А.Миеэгомбо
Продюсер:…………………………………………YB энтертайнмент
Зураг авалт, эвлүүлэг, график:…………….Dual Zet Pro Agency
Хөгжмийн зохиолч:…………………………….Н.Тэмүүлэн
Дууны найруулагч:……………………………….Г.Батжаргал
Дүрүүдэд:
Төрийн соёрхолт ардын жүжигчин Н.Сувд
Ардын жүжигчин А.Дашпэлжээ
УДЭТ-ын жүжигчин МУСТА Э.Тодгэрэл
УДЭТ-ын жүжигчин МУСТА Б.Шинэбаяр
УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал
УДЭТ-ын жүжигчин МУСТА Б.Одончимэг
Жүжигчин МУСТА П.Баттөр
Маск продакшны жүжигчин МУСТА Д.Дэлгэрсайхан нар болон бусад чадварлаг уран бүтээлч нар оролцон тоглосон.








Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
