Хоёр жил тутам зохион байгуулагддаг Бүгд Найрамдах Куба Улсын домогт балетчин Алисиа Алонсогийн нэрэмжит “Гаванагийн олон улсын балетын фестиваль” 2018 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд 26 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдав.
Өнгөрөгч 25 дахь удаагийн фестивальд Элчин сайд Ц.Батбаярын санаачлагаар Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын элч Д.Алтанхуяг Монгол Улсаа төлөөлж олон улсын нэр хүнд бүхий энэхүү фестивальд анх удаа оролцсон билээ.
Энэ удаагийн фестивальд балет болон сонгодог урлагаар тэргүүлэгч 21 улс, олон улсын таван урлагийн байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд Монгол Улсыг төлөөлөн Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын элч Д.Алтанхуяг, Монгол Улсын гавьяат жүжигчин О.Анужин нар оролцож, 11 дүгээр сарын 4, 6-ны өдрүүдэд Кубын Үндэсний театр, Алисиа Алонсогийн нэрэмжит Их театрын тайзнаа үндэсний онцлог бүхий тоглолтыг үзүүлж, монголын балетын бүжигчдийн мэргэжлийн өндөр ур чадвар, түвшинг харуулав. Кубын үндэсний балетын шилдэг бүжигчдээс гадна АНУ, Канад, Австрали, Их Британи, Франц, Монгол, Өмнөд Солонгос зэрэг орны авьяаслаг залуу балетчдыг хамарсан энэхүү Гаванагийн фестиваль нь дэлхийд чансаагаараа айргийн тавд багтдаг байна.


32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
