Монгол хүн Японы мэргэжлийн сүмо бөхөд барилдаж эхэлсний 26 жил, Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Ойдоо зориулж олон арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр тус холбооноос хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр үндэснийхээ хэмжээнд улсын аварга шалгаруулах тэмцээнээ тасралтгүйгээр өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн ангиллуудаар зохион байгуулж байна.
2016 онд анх удаагаа Монгол Улсад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нэр хүндтэйгээр зохион байгуулсан нь спорт сонирхогч төдийгүй гадаадын мэргэжилтнүүд, олон улсын холбооноос өндөр үнэлэлт авсан юм. Тус тэмцээнд 36 орны 380 тамирчин болоод 100 гаруй албаны хүмүүс оролцжээ. Буянт-Ухаа спортын ордонд нийт 2 өдөр үргэлжилсэн тус тэмцээн нь 2 өдрийн турш 5000 үзэгчтэй байснаараа Дэлхийн сүмо бөхийн холбооны түүхэнд дээд амжилт болж үлдсэн юм.

Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч, Кёкүшюзан Д.Батбаяр: “Анх 26 жилийн өмнө Японд зургаан хүүхэд очоод жил болж байхад Сүмо бөхийн холбоо байгуулагдсан түүхтэй. Тэр зургаан хүүхдийн нэг нь би байсан бөгөөд дөнгөж очоод Макушта зиндаанд намайг түрүүлж байхад Сүмо бөхийн холбоо байгуулагдсан байдаг. 23 жилийн өмнө хадаг сүүтэй тамгаа надад гардуулж өгч байсан. Тэр цагаас хойш 30-аад монгол залуусд Японы мэргэжлийн сүмод орох үүд хаалгыг нээж өгсөн. Эдгээр залуусаас Японы мэргэжлийн сүмогийн Их аварга, арслан, заанууд төрөн гарч Монгол улсын нэрийг дэлхий дахинд дуурсгасаар байна. Одоогоор дөрвөн аварга төрөөд байгаа. Ингэснээр дэлхийд тэр дундаа Японд Монгол гэж ямар улс орон байдгыг таниулж, мэдрүүлж өглөө. Японы үндэсний спорт сүмо Монголооор амьсгалж байна. Монголын бөхчүүд маш амжилттай барилдаж байна.” гэв.
Монголын сүмо бөхийн холбоо 25 жилийн ойн хүрээнд олон тэмцээн, уралдаан зохион байгуулахаар болжээ. Түүний нэг нь хүүхдүүдийн гар зургийн уралдаан юм.
“Сүмо 25” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдаан зарлав
Монголын сүмо бөхийн холбоо үүсэн байгуулагдаад 25 жилийн ойг тохиолдуулан Япон орон, Японы мэргэжлийн сүмо бөхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн спортод хандах хандлага, сонирхлыг дэмжих, Монголын сүмо бөхчүүд, тэдний гаргасан амжилтыг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах зорилготой гар зургийн уралдаан зарлаж байна.
Тавигдах шаардлага:
- Уралдаанд 8-16 хүртэлх насны хүүхдүүд оролцоно.
- Гар зургийн аль ч төрлөөр оролцож болно.
- А3-аас дээш хэмжээтэй цаасан дээр зурсан байна.
- Зургийн ард өөрийн Овог нэр, Нас, Хаяг, Холбоо барих утасны дугаарыг тодорхой бичсэн байна.
- Баяр эзэлсэн оролцогчид уралдааны шагнал гардуулах ёслолд өөрөө болон асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт заавал хүрэлцэн ирнэ.
Уралдааны шагналын сан:
Нэгдүгээр байр: Япон улсад аялах, Дисней лэнд үзэх эрх
Хоёрдугаар байр: Iphone X гар утас
Гуравдугаар байр: 500,000 /таван зуун мянган/ төгрөг
Шагналт байр: 2 хүүхэд тус бүр 200,000 /хоёр зуун мянган/ төгрөг
Уралдааны материал хүлээн авах хугацаа, хаяг:
Уралдааны материалыг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг хүртэл Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 25-р эмийн сан, “Кёкүшю тауэр”-ын 1 давхарт хүлээн авна.
Мөн хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн дунд ч “Миний мэдэх сүмо 25” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарласан байна. Шилдэг бүтээлийн эзэнд Япон улсад аялж, башё үзэх эрх, удаах байруудад Iphone X гар утас, таван зуун мянган төгрөгөөр урамшуулах аж.
Ойн зориулсан Аймгийн арслангаас дээш цолтой “Шилдэгийн шилдэг хүчит 64 бөхийн барилдаан”-ы үеэр үзэгчдийн дунд 10 азтан шалгаруулах бөгөөд сүпэр азтан “Жалам хар” брэндийн мотоцикл, удаах 4 азтан тус бүр хагас сая төгрөг, азтай таван үзэгч тус бүр 200 мянган төгрөг хожино. Барилдааны үеэр урлаг, соёлын алдартнууд ая дуугаа өргөхөөс гадна өөр олон сонирхолтой сюрпризүүд үзэгч олныг хүлээж байна.
Сүмог шимтэн үздэг үзэгчдийн дунд “21 аймгийн иргэдээс хэн нь сүмо мэдэх вэ” сэдэвт АХА танин мэдэхүйн нэвтрүүлгийг хамтран зохион байгуулах аж.
Х.Соёл

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
