Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 2018 онд бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоо 758, үүнээс хувь 57.3% буюу 435 нь 15-34 насны залуучууд. Үүнээс 202 нь эмэгтэйчүүд байдаг байна.
Иймд Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилт, Германы “GFA” компанийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэд байгуулагдсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв” нь ажил хайгч залуучуудад өөрөө өөрийгөө таньж мэдэхэд туслах, ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл өгөх, ажил олгогч байгууллагуудтай холбох, ажлын байртай танилцуулах, ажлын ярилцлагад бэлтгэх, ажлын байранд зуучлах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.
Тухайлбал Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-өөс ажилгүй залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх зорилгоор 2 удаагийн 4 долоо хоногийн модуль сургалтыг зохион байгуулсан бөгөөд 19-34 насны ажил хайгч 32 иргэн хамрагдаж, ”Говь” ХК, “Кашмир Холдинг”ХХК, “Номин Холдинг” ХХК, “Талх чихэр” ХК зэрэг аж ахуйн нэгжүүдэд 17 залууг байнгын ажлын байранд зуучилж, тогтвортой орлоготой болголоо.
3 дахь удаагийн сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн зохион байгуулж, Хан-Уул дүүргийн 16-34 насны ажил хайгч 15 залуучууд хамрагдсан. Ажил хайгч залуучууд хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдахаас гадна аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хөдөлмөрийн амтыг мэдрэн, цалинтай дадлагын ажил хийдэг.
Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дүүрэгт байрладаг “Абсолют Кеш энд Кэйри” ХХК-ийн сүлжээ дэлгүүрт 9 залуучууд, “Доктор авто сервис” ХХК-иийн засварын сүлжээ төвүүдэд 6 залуучууд өдрийн цалинтай дадлагын ажил хийж, үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой залуучууд ажлын байртай болж байгаа юм. Тус загвар төвд суралцан ажлын байранд зуучлагдан ажиллаж байгаа зарим залуучуудаас тодруулга авлаа.
Загвар төв-д суралцагч С.Эрдэнэцэцэг: Хан-Уул дүүргийн 14-р хорооны иргэн. Дээд боловсролтой хэдий ч өмнө нь ажилд орох гэж албан байгууллагуудад анкет бөглөж, ажлын ярилцлагад орж байсан. Гэвч ажлын байрны ярилцлагад орох бэлтгэлгүй, мэдээлэл байхгүйгээс болж өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй асуудал тулгарч байсан. Тус төвийн сургалтад хамрагдсанаар өөрт хэрэгтэй олон мэдээлэл авч, ажлын анкет хэрхэн бөглөх, ярилцлагад яаж орох талаар мэдээлэл авч, албан байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах дадлага хийж байгаа нь илүү үр дүнтэй байна. Ингэснээр өөрийн сонирхсон ажилдаа орж чадна гэдэгт итгэлтэй байна.
Загвар төв-д суралцагч Д.Энхтайван: Би арван жилээ төгсөөд ажил хийж байгаагүй. Тийм болохоор өөрт тохирсон ямар ажил хийхээ мэддэггүй, мэдээлэл байдаггүй байсан. Хорооныхоо ажилтнаас тус загвар төвийн мэдээллийг авч, сургалтад хамрагдаад байна. Сургалтад хамрагдаад үе тэнгийн олон сайхан найз нөхөдтэй болж, өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх вэ гэдгээс эхлээд сурч байна. Өнөөдөр цалинтай дадлагын ажил хийж байгаадаа баяртай байна. Цаашид ажлын байртай болж, тогтвортой орлоготой болох байх гэдэгт итгэж байна. Мөн тус үйл ажиллагаа зохион байгуулж, ажилгүй залуучуудыг ажилд зуучилж байгаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийнхэнд талархал илэрхийлье.
Ийнхүү залуучууд загвар төвийн сургалтад хамрагдсанаар хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангагдан, өөрөө өөртөө итгэх итгэлтэй болж идэвхжин, ажлын анкет бөглөн ярилцлагад орох бүрэн чадамжтай болж, улмаар ажлын байртай, орлоготой болдог давуу талтай. Тус сургалтыг улирал бүр тогтмол зохион байгуулна хэмээн зохион байгуулагч нарын зүгээс онцлон хэллээ.
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв” сургалт 2018 оны 11 дүгээр сарын 05-22-ны өдрүүдэд үргэлжилнэ гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
