“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Баянхошуу дэд төвийг түшиглэн барьсан 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн нээлт боллоо. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны уг цэцэрлэгийг дулаан алдалтгүй технологи ашиглан барьжээ. Цэцэрлэгийн 10 бүлэг хичээллэх анги танхим, гал тогооны өрөө, угаалгын өрөө, багш ажилчдын өрөө зэрэг танхимуудтай ба 1 хүүхдэд стандартын дагуу 6.78 м/кв талбай ногдохоор тооцож барьж байгуулжээ.
Цэцэрлэгийг ашиглалтад оруулахад зориулан нийтийн хоолны тоног төхөөрөмж, угаалгын өрөөний тоног төхөөрөмж зэргийг иж бүрнээр нийлүүлэн суурилуулсан байна. мөн анги тус бүрт хүүхдийн хувцасны иж бүрэн шүүгээ, хүүхдийн ор, цагаан хэрэглэл, багшийн болон хүүхдийн ширээ, сандал зэргийг хүлээлгэн өгсөн байгаа юм.
Цэцэрлэгийн нээлтэд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаны хүмүүс оролцлоо. Цэцэрлэгийн нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “нийслэл хотын хөгжил бол гэр хорооллын хөгжил юм. Нийслэлийн иргэдийн 52 хувь нь гэр хороололд амьдарч байна. Улаанбаатар хотыг нэг төвтэй хотоос олон төвтэй хот болгох бодлогын хүрээнд 8 шинэ дэд төв байгуулахын нэг нь Баянхошуу дэд төв юм. Төслийн хүрээнд бүтээн байгуулалтын хүрээнд цэцэрлэг барих, бизнес инкубатор төв буюу гэр хороололд амьдарч байгаа иргэдийн бичил бизнесийг дэмжих, газар чөлөөлөлтөд өртсөн иргэдийн амьжиргааг дэмжих гээд барилгын ажлууд хавар эхэлсэн. Эхний цэцэрлэгийг ийнхүү ашиглалтад авч байна. Баянхошуу дэд төв Улаанбаатар хотын бас нэг шинэ төв болж орон сууцны хороолол дэд бүтцийн барилгууд баригдах эхлэл болж байгаа нь онцлог юм. Бид сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувь болгох зорилготой. Нэг ч гэсэн хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна. Тиймээс энэ 240 хүүхдийн ортой цэцэрлэг нь томоохон бүтээн байгуулалт юм” гэж ярилаа.
Цэцэрлэгийн хашаанд хүүхдийн тоглоомын талбай, элсний талбай болон 20 машин зогсох боломжтой зогсоолыг тохижуулсан байна. Цэцэрлэгийн барилгаас гадна тавилга, тоног төхөөрөмжийг бүрэн хангаж, гаднах орчны тохижилтыг иж бүрэн хийж байгаа юм. Уг цэцэрлэгт СХД 7,8,9,10 болон 28 дугаар хорооны хүүхдүүд сурч хүмүүжих боломжтойгоос гадна ойр орчмын цэцэрлэгүүдийн ачаалал багасч мөн хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 63.49 хувь хүртэл нэмэгдэх ач холбогдолтой юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
