НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал энэ сарын 15-нд боллоо. Хурлын хүрээнд НЭМГ-аас харьяа 26 эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар уулзалт зохион байгуулсан юм.
Уулзалтаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээ”, “Урьдчилан сэргийлэх үзлэг”, “Элэг бүтэн Монгол хөтөлбөр” болон “Цахим системийн хэрэгжилт”-ийн хэрэгжилт, үйл явцын талаар хэлэлцэж, авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо.
НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажил хэрхэн явагдаж байгаа талаар мэдээлэл хийсэн юм. Мөн томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн амбулаторийн үзлэгийг уртасгасан цагаар зохион байгуулж ажиллах үүрэг даалгаврыг харьяа байгууллагын дарга нарт өглөө.
Хурлын төгсгөлд Нийслэлийн эрүүл мэндийн албаны түүхт 80 жилийн ойн хүрээнд хамтран ажиллаж, амжилттай зохион байгуулсан харьяа 26 эрүүл мэндийн байгууллагуудад “Талархал” гардуулсан юм.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/191 дүгээр тушаалын дагуу “Дархлаажуулалтын бүртгэл мэдээллийн цахим программ”-ыг энэ сарын 05-ны өдрөөс нийслэлд нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулан ДЭМБ-ын санхүүжилтээр 10 ширхэг компьютер, дагалдах хэрэгслийг Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Налайх дүүргийн ЭМТ болон Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт хүлээлгэн өглөө.
Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн хүүхдийн амбулаторийн үзлэг уртасгасан цагаар ажиллаж байна
2018 оны 11-р сарын 16 өдөр, 13 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
