Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүхээс хүргүүлсэн санлын дагуу Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж, ээлжит бус хуралдааныг зарласан билээ. Өнөө өглөө 9 цаг 30 минутанд товлогдсон уг хурал 15 цаг хүртэл хойшиллоо. Шалтгаан нь НИТХ дахь МАН бүлэг нь саналаа нэгтгээгүй, нөгөө талаар дотоод зохион байгуулалтын асуудал хэлэлцэх учраас ийнхүү хойшилж байгаа НИТХ-ын дарга С. Амарсайхан хэвлэлийнхэнд тайлбарлалаа.
Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболдын тухайд төрийн ордонд очиж, Монгол улсын Ерөнхий сайдад ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд дуудагдсан байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын МАН төлөөлөгчид хотын даргыг огцруулах асуудал дээр зарчмын зөрүүтэй саналтай байна. Хэдхэн хоногийн өмнө хуралдсан НИТХ-ын ээлжит 19 дүгээр хуралдаанаасаа хотын даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “ Хангалттай “ буюу хяналт, шалгалтын биелэлтээр 85 хувийн үнэлгээ тавьсан. Орон нутгийн засаг захиргааны бие даасан байдалд төрөөс хөндлөнгөөс оролцох эрх байхгүй. Мөн Улаанбаатар хотын ирэх оны төсвийг хуулийн хүрээнд хоёрхон хоногийн дараа өргөн барьж байхад хот удирдлагагүй байж болохгүй гэсэн санал төлөөлөгчидөөс гарсан байна. Тиймээс саналаа нэгтгэж, НИТХ-аар хотын даргын асуудлыг хэлэлцэхээр түр завсарлаад байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
