Өдөржин сэтгүүлчийн ажлаа амжуулаад, оройдоо казинод дилер хийгээд зогсчихдог байсан найман сарын амьдрал…заримдаа ярилцлага, нийтлэлүүдээ амжуулахын тулд маш сайн төлөвлөх шаардлага гарна. Тэр л өдрүүдэд жүжигчин Өлзийхүүтэй ярилцлага хийх бодол төрсөн хэрэг. Тэр үед Өлзийхүү тодоос тод од. Тайзан дээр гялалздаг дүүхэлзсэн сайхан бүсгүй. Хошин шог үргэлж түүний шошго байгаагүй.” Ромьео Жульетта”, “Буудлын авхай” зэрэг сонгодог жүжгүүдэд хүч сорьж, “Хааны сүүлчийн хатан”, “Цахилж яваа гөрөөс” кинонуудад дүр бүтээж, чухам л яаж амждаг юм гэмээр яаруу амьдралтай нэгэн. Ямартай ч утсанд нь холбогдлоо. “Чиний боломжтой цаг хэзээ вэ” гэж асууж байна. Яаж ч бодсон маргааш өглөөний 06 цагаас өөр цаг надад байсангүй.
-Болж байна, хэлснээр чинь маргааш өглөө 06 цагт, надад ч бас өөр цаг алга гэж өнөө дайчин эмэгтэй маань өмнөөс тасхийтэл хэлдэг байгаа. Үүр цайж байхад гэрт нь гүйгээд очтол чимээгүй, бодлогошронгуй, мэдрэмжтэй бүсгүй угтаж, цай хийж өгөөд, яг л тайзных юм шиг цайвар ногоон буйдан дээр цэмцгэр суун, нэгэн дотнохон ярилцлага өрнүүлсэн нь “Өнөөдөр” сонинд маргааш нь л гарсан юм даг. Түүний бага зэрэг ядарчихсан байсныг тодхон санадаг юм. Хэдхэн хоногийн өмнө жүжигчин С.Өлзийхүүгийн гол дүрд нь тоглосон “Нинжин сэтгэл” киног үзлээ. Дүр болгонд гайхалтай хувирч чаддаг, тэр тоолондоо өөрийгөө гээж, өөр ертөнцөд очдог Өлзийхүү. Үрийнхээ төлөө үхэлтэй ч тэрсэлдэж, өр зүрхээ өмөлзүүлэн зүтгэж, өндрөөс хайр найргүй унахад бэлэн байдаг ээжийн дүр…киноны зохиолд мэдээж, зарим нэгэн өөлөх юм байсан. Гэвч “Нинжин сэтгэл” уучлах хайрлах сэтгэлийг энэ хөлдүү нийгмийг бүлээцүүлэх гал болгон асааж чаджээ. Бас надад юу нь таалагдсан гээч.
Маш хүчтэй баг энэ киног бүтээсэн нь, ямар ч алдаа гаргадаггүй МУГЖ Золбоот, Төмөрхуяг нарын жүжигчид гол дүрүүдийг босгосон нь, дүр болгон өөрийн хэлэх ёстойг үзэгчдэд төвөггүй хүргэж чадсан нь хамгаас илүү таалагдсан. Гол санаагаа чиг шугам болгон амьдруулсан нь ч таалагдсан. Дээр нь нэмж хэлэхэд яг л тэр 20 жилийн өмнөх, мэргэжлийнхээ төлөө гоо сайхан, гол зурсан уналт, өгсүүр зам, өө сэв хайсан хандлага…бүгдийг туулахад бэлэн, туулж ч яваа Өлзийхүүг яг л энэ ховор нандин чанаруудынх нь хамт дахин дэлгэцнээс харахад сайхан байлаа. Энэ бүсгүй олон дүрээр бидэнтэй тайз, дэлгэц, ТВ нэвтрүүлгүүдээр уулзсан. Тэр дүр болгоны ард Өлзийхүүгийн элдэв маяггүй энгийн чанар, эгэл оршихуй байдаг юм билээ.
Тэгээд би юу гэж бодсон гээч? Жүжигчин хүн ийм л байх ёстой юм байна. Заавал гялгар, гоё, ганган байх албагүй. Заавал мөнхийн залуу, мөрөөдлийн хол ч байх албагүй. Учир нь дүр болгон жүжигчин хүнд зориулагдсан байдаг. Жүжигчин ч бас тэр дүрүүдийн төлөө амьдардаг. Яаж бие биенээ олдог юм бол гэж үү? Зүгээр л, нэг нэгэндээ заяасан юм шиг байхын тулд жүжигчин хүн хамгаас энгийн, хайрламаар эгэл байх учиртай. Үүний тулд дотроос нь шатаад асаад байгаа “БИ”-гээ гээх ёстой. С. Өлзийхүү тэгж өөрийгөө хаяж, гээж чаддаг юм билээ. Тэгээд өрөөлийн дүрийг босгодог. Энэ сайхан чанар биш гэж үү? Өөрийгөө гээж, өрөөлийн дүрийг босгох чадвар хийгээд чанар…олон уран бүтээлч ийм байж чаддаггүй. Үүнийг ойлгоход тусалсанд баярлалаа, “Нинжин сэтгэл”-ийн залуус аа! Урлагийг дэмжсэн Blue dragon грүппт мөн талархая.
Сэтгүүлч, яруу найрагч Р. Эмүжин

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр

ЧАДВАРЛАГ САЙН ЖҮЖИГЧИНИЙГ ТӨР ЗАСАГ НЬ ХЭЗЭЭ ҮНЭЛЭЖ АЛГАА ТЭНИЙЛГЭЖ АРД ТҮМЭНЭЭ БАЯРЛУУЛАХ ВЭ? АРЫН ХААЛГАНЫ СУЛ БАТЧУЛУУН ОЛДООС ХАМААГҮЙ ДЭЭР ШҮҮДЭЭ ХУЛАН ГЭЖ БАС ЭЛБЭГДОРЖИЙН НУУЦ АМРАГ ЗОХИОГҮЙ ГАВЪАТЫН ДЭРГЭД ЖИНХЭНЭ АВЪАС НЬ УНДАРСАН МУНДАГ ЖҮЖИГЧИНДЭЭ ГАВЪАТ ӨГМӨӨР ЮМАА ГОМО ХООЛОЙТОЙ ТӨРИЙН ШАГНАЛ БОЛД ГЭЭД ЭЗНЭЭ ОЛООГҮЙ ШАГНАЛТУУД ГОМОД ЭЛБЭГДОРЖ ИЙН ӨГСӨН ТЭНЭГ ҮЛДЛҮҮД ГАВЪАГҮЙ ГАВЪАТНУУД ИЕЭ ҮНЭЛСЭН ГАВЪАТНУУД