УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.11.29) нэгдсэн хуралдаан 50.7 хувийн ирцтэйгээр 10 цаг 18 минутад эхэлсэн. УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт ЖДҮХС-гийн зээлд нэр холбогдсон гишүүдтэй холбоотой асуудлаар Ёс зүйн дэд хороог хуралдуулах шаардлага үүсээд байгаа тул Ёс зүйн дэд хороог хуралдтал чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулахыг хүссэн юм. УИХ-ын дарга уг хүсэлтийг хүлээн авч, чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулсан билээ. Гэвч Ёс зүйн дэд хорооны ирц хүрэхгүйн улмаас уг хороо хуралдаж чадахгүй байна. Үүнээс үүдэн Чуулганы хуралдаан хойшилж байна. Гэтэл зарим хэвлэл мэдээлэл болон гишүүд УИХ-ын үйл ажиллагаа саатлаа, УИХ-ын дарга алга боллоо хэмээн буруу ташаа мушгин мэдээлж байна. УИХ-ын үйл ажиллагаанд ямар нэгэн тасалдсан зүйл байхгүй, Ёс зүйн дэд хороо хуралдсаны дараа нэгдсэн чуулган эхэлнэ” гэж мэдэгдлээ.
Мөн энэ үеэр УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх Р.Болд Л.Оюун-эрдэнэ гишүүн өнөө өглөө хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. “Хууль хяналтын байгууллагынхан М.Энхболдыг хамгаалахаар ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийнхнийг баривчлах ажиллагаа явуулж байна. Гишүүдийг дуудаж, улмаар Засгийн газрыг хамгаалбал хэрэгт холбогдуулна гэсэн” гэх зэргээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ярьсан. Энэ талаар хууль хяналтын байгууллага шалган хариу ирүүлж, олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэхийг хүссэн албан бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлж байна гэж мэдэгдлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
