Гэр гэдэг бол хүн бүрийн өөрөөрөө байж чаддаг диваажин юм. Цаг минуттай уралдсан завгүй амьдралын нэг өдөр өнгөрч, гэртээ ирэхэд цэвэрхэн тохилог орчин, дулаахан бас оройн хоол байхад л тэр өдрийн таагүй бүхэн ард үлддэг. Тэр тусмаа гэрт өнгө нэмж, тав тух бүрдүүлэгч хамгийн чухал зүйлийн нэг бол тавилга. Эвдэрч хэмхэрсэн, өнгөө алдаж он удаан жил болсон ширээ эсвэл хувцасны шкаф, зурагтын тавиур нь гэрийн өнгө үзэмжид нөлөөлөөд зогсохгүй таагүй энерги ч авчирдаг. Ялангуяа шинээр гал голомтоо бадрааж байгаа хосуудад тавилга бүр чухал байдаг шүү дээ.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу олны нэрлэж заншсанаар 19 үйлчилгээний төвийн орчимд өчигдөр /2018.11.16/ алхаж явлаа. Уг нь би их яаруу явж байсан юм. Гэтэл өмнө нь харж байгаагүй содон барилга үзэгдсэн болохоор сонирхмоор санагдав. Боронзон өнгөтэй 3D энэ байгууламжийн архитектур таалагдсан болохоор хаалгыг нь татлаа. Сонирхвол Шинэ сонголт брэнд их дэлгүүр нь үүдээ нээгээд удаагүй байгаа аж. Одоогоор 1-5 давхар нь ашиглалтад орж, үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлсэн юм билээ. Үнэхээр “ваав л даа” л гэж уулга алдмаар орчин угтсан. Учир нь ор, буйдан, сандал ширээ бүхнийх нь онцлог, хийц загвар өнгөнөөс шалтгаалан өрөөнүүдийн интерьер дизайн өөрчлөгдөж байв. Энэ нь дэлгүүр хэсэх гэхээс илүү гэртээ байгаа мэт мэдрэмж төрж байсныг нуух юун. Флеска брэндийн тэр хөөрхөн жижиг модон тоглоомууд, ном уншаад тухалмаар буйдан, ямар ч эмэгтэй хүн хараад харцаа салгаж чадамгүй гоёмсог хээтэй толь, ширээ нь маш тансаг.
Гэртээ тавилга авах тухай огт бодож яваагүй надад энэ бүхнийг хараад гэртээ хөрөнгө оруулалт хиймээр санагдсан. Өөрийн ая тухад тааруулан буйдангаа өөрчилсөн шигээ гэрийн HOME TEATR-аар найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ кино үзэх шиг сайхан зүйл үгүй шүү дээ. Энд зурагтын тавиур сервант нь нэг дороо цогцолсон дэлгэцийн хамгаалалттай 49-55 инчийн телевиз багтах HOME TEATR байсныг дараа ирж дахин үйлчлүүлэхдээ заавал авна. Та ч бас очиж сонирхоорой.
Эмэгтэйчүүдэд санал болгоход сонгодог хэв маягийг агуулсан тансаг гоо сайхны ширээ, толь, зочны өрөөний ширээ сонирхож байвал энд олон янз, хийц загвараараа байна билээ. Та ямар ч сонголт хийсэн худалдан авсан зүйлдээ хэзээ ч харамсахгүй баярлах болно гэдэгт итгэлтэй байна.
Шинэ сонголт брэнд тавилгын их дэлгүүр нь Итали, Франц, Англи, Дани, Малайз, Хонгконг улсаас тансаг хийцийн цэвэр арьсан буйдан, модон ширээ гээд бүх төрлийн тавилгыг оруулж ирдэг. Сонгодог орчин тансаг тавилга нь тус дэлгүүрээс салахын аргагүй байлаа. Монголдоо анхдагч гэж хэлж болохоор тавилгын цогц дэлгүүр нь энэ жилээс үүд хаалгаа нээж байгаа нь энэ юм. Хэрэв та гэртээ шинэ тавилга авахаар зэхэж байгаа бол тус дэлгүүрийг зориорой. Хүмүүс ч бас нэгнээсээ сонсоод зорьж ирж байгаа харагдсан шүү.

































































Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
