Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс (БНАЛАУ)-ын Засгийн газар хоорондын 11 дүгээр ээлжит хуралдаан өчигдөр амжилттай болж өндөрлөсөн билээ. Өнөөдөр /2018.12.04/ Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг БНАЛАУ-ын Эрүүл мэндийн сайд, Комиссын Лаосын хэсгийн дарга Др.Бүнконг Сихавонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж,хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтад УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва, Б.Ундармаа нар оролцлоо.
Уулзалтын эхэнд Монгол, Лаосын харилцааны өнөөгийн байдал, худалдаа, эдийн засгийн харилцааг хувийн хэвшил рүү чиглүүлж тогтвортой хөгжүүлэх сонирхолтой байгааг Ё.Баатарбилэг гишүүн онцоллоо. Харин БНАЛАУ-ын Эрүүл мэндийн сайд Др. Бүнконг Сихавонг эрүүл мэнд, уул уурхайн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгааг дуулгалаа. Мөн хоёр улсын орон нутаг, аймаг, хотуудын хооронд харилцаа холбоо тогтоох санал санаачилгыг дэмжиж ажиллах нь зүйтэй гэж талууд үзлээ. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар хүмүүнлэгийн тусламжаар БНАЛАУ-д 1050 хонь бэлэглэсэнд Лаосын тал талархал илэрхийлсэн юм. Цаашид хонин сүргийг өсгөн үржүүлэх, энэ нь Лаосын мал аж ахуйн салбарын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. Монгол Улсыг Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны үйл явцуудад нэгдэх, АСЕАН-ы зах зээлд орох, худалдаа хийхэд хоёр тал хамтран ажиллахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
