Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах чиглэлээр иргэд, олон нийт рүү хандсан мэдээлэл, сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг идэвхтэй хийж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч А.Мөнхсувдтай ярилцлаа.
– Жендерийн талаар, жендерийн хүчирхийллийн төрлийн талаар товчоор тодорхойлбол ?
Жендэрийн тэгш бус байдал нь хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалтыг үүсгэж, хүйсээс нь шалтгааланболомж, бололцоог нь хязгаарлаж байдаг. Үүний нэг илрэл нь жендэрт суурилсан хүчирхийлэл гэж үздэг.
Жендэрт суурилсан хүчирхийлэл нь ажлын байран дахь бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, хүчиндэх гэсэн төрлүүдтэй бөгөөд эндээс манай улсад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил нь бусад хэлбэрээсээ тооны хувьд илүү цагдаагийн байгууллагад бүртгэгддэг юм.
Гэр бүлийн хүчирхийлэл хүчирхийлэл давамгайлдаг гэж хэллээ. Энэ үзүүлэлтийг багасгахын тулд цагдаагийн байгууллагаас ямар ажлуудыг хийж байна.
ДЭМБ-аас 2014 онд гаргасан судалгаагаар дэлхийн нийт эмэгтэйчүүдийн 1/3 % хүчирхийлэлд өртдөг байна.
Манай улсад жендэрт суурилсан хүчирхийллийн нэг төрөл болох гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг их байгаа тоон үзүүлэлтээс харагддаг.
Цагдаагийн байгууллагад 2016 онд 621.072 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэний 15.842, 2017 онд 621.162бүртгэгдсэний 31.853, 2018 оны эхний 11 сарын байдлаар 558.419 бүртгэгдсэний 39.121 нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.
Сүүлийн 3 жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийг ангилан авч үзвэл эхнэр 1729, хамтран амьдрагч 552, нөхөр 177, төрсөн хүүхэд 98, дагавар хүүхэд 86, хадам эцэг, эх 28, төрсөн эцэг, эх 50, төрсөн дүү 25, төрсөн ах, эгч 23, өвөө 1, үрчилж авсан хүүхэд 1, бусад 304 хүн байна.
Энэ оны 11 сарын байдлаар хүчирхийллийн хэлбэрээр авч үзвэл давхардсан байдлаар бие махбодийн хүчирхийлэл 794, сэтгэл санааны хүчирхийлэл 403, бэлгийн хүчирхийлэл 28, эдийн засгийн хүчирхийлэл 9, хүчирхийллийн давтамжаар авч үзвэл байнга хүчирхийлэл үйлдсэн 31 тохиолдол бүртгэгдсэн.
Энэ оны гуравдугаар улирлын байдлаар хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах, холбогдох байгууллагад холбон зуучлах, дахин хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн 108 дугаарт хүүхдийн амь нас хохирсон болон хүүхдийн эрх зөрчигдсөн тухай 552 мэдээллийг дамжуулж, тус төвөөс 102 тусгай дугаарт ирүүлсэн 1137 дуудлагыг хүлээн авч хамтран ажилласан.
Цагдаагийн ерөнхий газрын нэгдсэн http://102.police.gov дотоод цахим хуудасны “МШУТ-ийн ШУХ 102 анхааруулж байна” хэсэгт гэр бүлийн хүчирхийллийн дуудлагыг олон давтамжтай ирүүлсэн утасны дугаар, хаягийн 198 мэдээллийг байршуулж, хяналт тавин ажиллаж байна.
Жендерийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн байгууллага ямар ажлууд хийж байна вэ ?
Цагдаагийн байгууллагын хувьд холбогдох хууль тогтоомжуудыг удирдлага болгон жендэрт суурилсан аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг хариуцсан чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлж байна.
Энэхүү ажлын хүрээнд ХДЗХ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа хууль сахиулах байгууллагуудын жендэрийн нэгдсэн бодлогын үйл ажиллагааны төлөвлөгөө /2018-2021/-ний дагуу “Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас 2018 онд хэрэгжүүлэх салбар төлөвлөгөө”-г гаргаж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Өнөөдөр хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд нөхөр болон хамтран амьдрагчийнхаа эрүүл мэндэд хохирол учруулах бүр цаашлаад амь насыг нь хохироох замаар хүчирхийллийг зогсоосон тохиолдлууд байдаг.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хийсэн судалгаанаас үзэхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн таван хүн тутмын нэг нь цагдаагийн байгууллагад ханддаг нь гэр бүлийн хүчирхийллийг нуугдмал байдалд оруулж байна.
2017 онд Цагдаагийн төв байгууллагын бүтцэд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан нэгжийг бий болгосон.
Мөн хүн амын нягтаршил, үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг харгалзан Нийслэлийн цагдаагийн газарт 1 хэлтэс, Түр хамгаалах байр, Мөрдөн байцаах, Эрүүгийн цагдаа, Хэрэг бүртгэх, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийнбайгууллагуудад тус бүр 1-2 алба хаагчийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэнээр ажиллуулахаар орон тоог баталсан байгаа.
НҮБ-ын Хүн амын сантай байгуулсан 2017-2021 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд “Жендертсуурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг хэрэгжүүлж, “Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн цахим сан”-г шинээр бүрдүүлэн, үйл ажиллагаандаа ашигласнаар гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн дагуу ажиллаж буй цагдаагийн алба хаагч хүчирхийлэл үйлдэгчийн талаарх мэдээллийг урьдчилан мэдэх боломжийг бүрдүүлсэн юм. Энэ бол маш том ажлын нэг хэсэг нь.
Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн эргүүлийн 62 чиглэлд хөдөлгөөнт төхөөрөмж байршуулж, дуудлага, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэлтийг газар дээрээс нь оруулдаг болсноор тухайн дуудлага өгсөн утаснаас өмнө өгч байсан дуудлага мэдээллийн түүх, авсан арга хэмжээний мэдээллийг алба хаагч шууд харах боломжтой болсон.
Энэ төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэх чиглэлээр дотоод нөөц бололцоо, төрийн болон төрийн бус байгууллагууд, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага, НҮБ-ын Хүн Амын сан, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын төвтэй хамтран иргэд, олон нийтийн чиг хандлагыг төлөвшүүлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн аян, олон нийтийг хамруулсан ажил, арга хэмжээг давхардсан тоогоор 75 удаа зохион байгуулж, 92500 гаруй иргэн, төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 12500 алба хаагчийг тус тус сургалтад хамруулсаад байна.
Энэ жилийн хувьд Жендэрийн үндэсний хороотой хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг 20 дахь жилдээ, Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хувь хүн бүрийн оролцоо, тэдний харилцаа, хандлага, үйлдэл чухал нөлөөтэй болохыг онцолж, “Эерэг болГоё. Харилцаа, хандлага, үйлдэл” гэсэн уриан дор зохион байгуулж ажиллаж байна.
Иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, ухуулга нөлөөллийн эрчимжүүлсэн 11 аяныг улсын хэмжээнд цагдаагийн байгууллагаас зохион явуулсан үр дүнтэй ажил болсон.
Жендерийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр Цагдаагийн байгууллага цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ ?
Энэ талаар цаашид Цагдаагийн байгууллагаас жендэрт суурилсан хүчирхийлэл буюу гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд бэлтгэл ажлыг хийж байна. Үүнд:
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн зүгээс хүчирхийлэл үйлдэгчийг шүүх, цагдаагийн байгууллагадөгөхөөс илүү хүчирхийлэгчийн зан үйлийг засаж авахыг хүсдэг учраас энэ тал дээр суурилсан сургалтуудыг тогтмол зохиох, хамтарсан багаар ажиллаж хүчирхийлэгчийн зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнээс гадны орон нутгийн захиргаа нийгмийн ажилчид, багш сурган хүмүүжүүлэгчид , прокурорын байгууллага гэх мэт ажилчидад чиглэсэн сургалтуудыг цогцоор нь зохион байгуулахаар ажиллаж байна.
Мөн жендерийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхижүүлж, олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажилд хэвлэл мэдээллийн хэрэгслийн дэмжлэг, идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийх нь хамгийн чухал гэж үзэж байгаа. Иргэдэд мэдээлэл хүргэхэд өнөөдөр хамгийн их хэрэгтэй зүйл бол сошиал орчин, мэдээллийн хэрэгслүүд болоод байна шүү дээ.
Ярилцсанд баярлалаа.
Баярлалаа. Хүчирхийллийг бууруулахад иргэн бүрийн оролцоо хамгийн чухал гэдгийг хэлмээр байна. Та хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүдийг мэддэг бол тэдэнд ямар тусламж хэрэгтэй байгааг мэдрэх, цаашлаад цагдаагийн байгууллагад хандаж, хүчирхийллийг таслан зогсооход өөрийн хувь нэмрээ оруулаарай.


Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
