Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын идэвхи, сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, залуучууд манлайлсан ухаалаг хот болоход тэдний хувь нэмрийг татан оролцуулах, шинэ санаа, шинэлэг шийдлийг дэмжих зорилгоор “Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” хакатон уралдааныг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон “Стартап Терминал” ХХК, “Үндэсний стартап фанд” ХХК хамтран арваннэгдүгээр сарын 27-ны өдрөөс энэ сарын 9-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус уралдаанд нийт 24 төсөл өрсөлдөж, сүүлийн шатанд шалгарсан шилдэг 5 багийн хамт олонд мэргэжлийн менторууд болон зочин илтгэгч нар “Нийслэл Улаанбаатар хотын залуучуудын өнөөгийн байдал, статистик тоон мэдээлэл”, “Ухаалаг Улаанбаатар /SmartUB/”, “Төр хувийн хэвшлийн түншлэл”, “Төслийг хэрхэн хөгжүүлэх вэ?”, “Хөрөнгө оруулалт хэрхэн татах вэ?” зэрэг сэдвүүдээр зөвлөгөө, мэдээлэл өгөв.
Уралдаанд оролцогчид олон улсын зарчмаар хоёр хоног буюу 48 цагийн турш “Стартап терминал” ХХК-ийн бойжуулах төвд байршин, оюун ухаанаа уралдуулан шилдгээ шалгаруулав.
Баг тус бүр 3-5 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан бөгөөд тулгамдаж буй асуудалд шийдэл боловсруулан бизнес төлөвлөгөө гаргаж, төслөө танилцууллаа.
Уралдааны шилдэг 5 багаар “Смарт Зэл”, “Эко Тог”, “UB Menu”, “UB parking”, “IOT device management” багууд шалгарч, тэргүүн байранд “Смарт Зэл” багийн “Авто зогсоолын ухаалаг IOT шийдэл” төсөл шалгарч 3 сая төгрөг, дэд байранд “UB Menu” багийн “UB Menu” төсөл шалгарч 2 сая төгрөг, гутгаар байранд “IOT device management” багийн “Beetle” төсөл шалгарч 1 сая төгрөгөөр шагнуулсан бөгөөд гэрээ, хэлэлцээр хийсний дараа “Стартап терминал” ХХК-аас 21 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний өртөгтэй дундын оффис, орчин нөхцөлөөр хангах юм.
Мөн тэргүүн байранд шалгарсан багийн төсөлд хэлэлцээр хийсний үр дүнд “Үндэсний Стартап фанд” ХХК 50 сая хүртэлх төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд шилдгээр шалгарсан багууд уралдааны дэмжигч “Golden gym”, “Mobinet”, “Biz academy” “itools” зэрэг байгууллагуудын хөнгөлөлт, урамшууллын эрхийн бичиг болон бусад дагалдах шагналуудыг хүртлээ гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
