Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит хурал болж, энэ оны ажлаа дүгнэн ирэх оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэв.
Монголын Улаан загалмайн нийгэмлэг 2018 онд гамшгийн үед хариу арга хэмжээ авах чадавхийг сайжруулсан байна. Зуд, үерийн гамшигт өртсөн 6405 өрхөд 2.3 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламж хүргэжээ.
Мөн гамшгийн эрсдлийг даван туулах олон нийтийн чадварыг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн-Монгол байгууллагатай хамтран 1200 гаруй хүнийг бэлтгэсэн, эмзэг байдлыг бууруулах, эрүүл мэндийг дэмжих, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүмүүнлэгийн ажилд хүүхэд залуус, сайн дурынхны оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилтоо бүрэн хэрэгжүүлсэн байна.
Хурлын үеэр БСШУС-ын, Эрүүл мэндийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдууд болон Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.
Улаан загалмайн нийгэмлэг төрд нэмэлт хүч болж хүмүүнлэгийн салбарт ажиллах үүргээ сайн биелүүлж байгаа гэж Зөвлөлийн хурлаас үзлээ. Өнгөрсөн долоодугаар сард Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулахад сайн дурын 250 хүнээ оролцуулсан Улаан загалмайн нийгэмлэгт Зөвлөлийн дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв.
Цаашид хүмүүнлэгийн чиглэлээрх Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг Улаан загалмайн нийгэмлэгээр гүйцэтгүүлэхээр заасан байдаг. Иймээс нийгэмлэгт төсвөөс олгох санхүүжилтийг улс, орон нутгийн төсөвт тусгаж байх үүргийг бүх түвшинд биелүүлэхийг анхаарууллаа.
Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөл нь хүмүүнлэгийн чиглэлээр төр, Улаан загалмайн нийгэмлэгийн хамтын ажиллагааг улсын хэмжээнд удирдан чиглүүлэх, зохицуулах үүрэгтэй юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
