Монголын яруу найргийн хан тэнгэр, цэцэн билгийн далай, Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Шаравын Сүрэнжав 2018 оны 12 дугаар сарын 18-нд бурханы орноо одож, ХХI зууны яруу найргийн том орон зайг орхисонд үзэгт нэгт зохиолч, яруу найрагчид, уран зохиолын ертөнцийнхөн гүнээ эмгэнэн гашуудаж буйгаа гэр бүл, үр ач, ахан дүүст нь илэрхийлж байна.
Хоёр зуун дамнасан сод яруу найрагч Монголын яруу найргийн гарамгай төлөөлөгч Ш.Сүрэнжав 1938 оны гуравдугаар сарын 15-нд Төв аймгийн Авдархангай суманд төржээ. 1963 онд МУИС-ийн монгол хэл уран зохиолын анги, 1981 онд Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит дээд сургуулийн Утга зохиолын дээд курсийг тус тус төгсжээ. 1960 оноос уран бүтээлээ эхэлж, 1963 онд анхны номын уралдаанд “Шөнө ургасан цэцэг” шүлгийн номоороо шалгарч, улмаар 1966 онд Монголын Зохиолчдын эвлэлд гишүүнээр элссэн байна.
Ш.Сүрэнжав “Ерэн баатрын дууль”, “Багш” “Би тэнгэрийн хүү”, “Миний Монгол”, “Ард Монгол” “Ерэн баатрын дууль” “Гар” зэрэг иргэний утга уянгын шүлэг найраглалаараа алдаршснаас гадна “Хэрлэнгийн барьяа” роман, “Амьд явбал нэгийг үзнэ”, “Мартаж болшгүй он жилүүд”, “Долгионт жилүүдийн туужис” зэрэг эсээ дурсамж, эрийн гурван наадмын тухай бичсэн урансайхны киноны зохиолоор нь “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” уран сайхны кино бүтээжээ. Ш.Сүрэнжавын олон шүлэг найраглал, орос болон бусад олон орны хэлээр орчуулагдсан байна. Ш.Сүрэнжав 1972 онд Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, 1979 онд МХЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1988 онд Төрийн шагнал, 1999 онд Ардын уран зохиолч цол хүртжээ.
Ш.Сүрэнжав оюун билэг, онгод хийморь, гал дөлтэй бадрангуй, омог төгөлдөр бүхий домог мэт амьдралыг туулж, хурц дайчин, чин шударгуу, өгөөмөр нинжин сайхан сэтгэлтэй, ерөөл мэт урам зоригийг хүмүүст түгээж чаддаг, жинхэнэ найрагч хүний уян эерүү, дүр төрхтэй, ёстой “Тэнгэрийн хөвгүүн” мэт олон түмэнд хүндлэгдэн хайрлагдсан яруу үгсийн онцгой шидтэн байлаа.
Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Ш.Сүрэнжавын гэгээн дүр төрх, нөхөрсөг халуун сэтгэл, найрагчийн онцгой содон зан чанар, залуусыг хайрлан дэмждэг сэтгэл, сүрлэг яруу уран бүтээл нь Монголын ард түмний сэтгэлд үүрд мөнхжин үлдэх болно. Тэнгэрийн хөвгүүн минь хан тэнгэрийн орондоо амар амгалан энхжин амаржих болтугай.
МЗЭ-ИЙН УЗ-ИЙН ДАРГА До.ЦЭНДЖАВ
МЗЭ-ИЙН АХМАДЫН ЗӨВЛӨЛ
МОНГОЛ УЛСЫН АРДЫН УРАН ЗОХИОЛЧИД:
Л.Түдэв, Б.Лхагвасүрэн, П.Бадарч,Т.Галсан
Б.Бааст, Д.Цоодол, Ш.Дулмаа, Б.Догмид

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
