Монгол Улсын гал голомт болсон эрчим хүчний салбар 2018 онд хийсэн ажлаа дүгнэж, шилдэг байгууллага, шилдэг бүтээн байгуулалт, шилдэг менежер, шилдэг ерөнхий инженер, шилдэг инженер, шилдэг мастер, шилдэг ажилтнуудыг тодруулж, шагналыг гардууллаа. Салбарын багана болсон шилдэг байгууллага хамт олон, ажилтнууд, онцлох төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч хамт олныг өнөөдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Дэд сайд Т.Гантулга, Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан нар хүлээн авч баяр хүргэсэн юм.
.jpg)
Эрчим хүчний сайдын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Салбарын шилдэг шалгаруулах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай” дугаар 174 тушаалаар Дэд сайд Т.Гантулга даргатай ажлын хэсэг байгуулагдан ажлын хэсгийн хурлыг 2018 оны 12-р сарын 04-ны өдөр хуралдсан. Хурлын шийдвэрийн дагуу эрчим хүчний салбарын төрийн өмчит 44, хувийн хэвшлийн 14 үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирал нарт болон нээлттэй байдлаар шилдгийг шалгаруулах журмын хамт хүргүүлсэн юм.
Эрчим хүчний салбарын төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, бүтээн байгуулалт, инженер, техникийн ажилтнуудыг 2018оны ажлын үр дүн, онцгой амжилт бүтээлийг нь үнэлж дараах үзүүлэлтүүдээр 2018оны салбарын шилдгээр тус тус шалгарууллаа. Үүнд:
1.1. Эрчим хүчний салбарын 2018 оны ШИЛДЭГ ТӨРИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГА-аар “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компани;
1.2. Эрчим хүчний салбарын 2018оны ШИЛДЭГ ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГА-аар “М-Си-Эс интернэйшнл” хувьцаат компани;
1.3. Эрчим хүчний салбарын 2018оны ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ-аар “ЦДҮС” ТӨХК-ийн Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төслийн 110 кВ-ын “Ширээт” ЦДАШ, 110/10 кВ-ын “Ширээт” дэд станцын барилга угсралтын ажил;
1.4. Эрчим хүчний салбарын 2018 оны ШИЛДЭГ МЕНЕЖЕР-ээр “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Гэндэнжамцийн Отгонбаатар;
1.5. Эрчим хүчний салбарын 2018 оны ШИЛДЭГ ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР-ээр “Дулааны цахилгаан станц-2” төрийн өмчит хувьцаат компанийн ерөнхий инженер Батчулууны Мягмаржав;
1.6. Эрчим хүчний салбарын 2018оны ШИЛДЭГ ИНЖЕНЕР-ээр “Багануур дулааны станц” ТӨХК-ийн цахилгааны инженер Нямбуугийн Гэлэгмаа, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Үйлдвэрлэл, хөгжлийн хэлтсийн ахлах инженерСүрэнжавийн Мөнхбаяр, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баруун түгээх төвийн кабелийн засварын инженер Дашзэвэгийн Бямбадорж нар;
1.7. Эрчим хүчний салбарын 2018оны ШИЛДЭГ МАСТЕР-аар “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Зуухан цехийн арматур, шугам хоолойн засварын мастер Жамъянсүрэнгийн Эрдэнэбилэг, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Механик цехийн сантехникийн мастер Шаравпилын Мөнхбат, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Зүүнхараа салбарын мастер Болдын Баярсайхан нар;
1.8. Эрчим хүчний салбарын 2018 оны ШИЛДЭГ АЖИЛТАН-аар “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх” ТӨХК-ийн байцаагч-монтёр Самбуудоржийн Болд, “Шарын гол” ХК-ийн Цахилгаан цехийн өндөр хүчдэлийн монтёр Шөненбай Санат, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн агаарын шугам, сүлжээний засвар, үйлчилгээний монтёр Очирбатын Гончигдорж нарыг тус тус шагнаж урамшууллаа.
Эрчим хүчний салбарын 2018 оны шилдэг бүтээн байгуулалтын ажил, шилдэг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн байгууллагыг цом, өргөмжлөлөөр, шилдэг менежер, шилдэг ерөнхий инженер, шилдэг инженер, шилдэг мастер, шилдэг ажилтныг тууз, өргөмжлөл мөнгөн шагналын хамт тус тус гардуулан өгсөн юм.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

.jpg)
.jpg)

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
