Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд “Монгол төрийн айзам уртын дуу” хүндэтгэлийн ёслолд оролцсон уран бүтээлчдийн төлөөлөгчдөд баяр хүргэн, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлс, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсээд талархал гардууллаа.
Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 94 жилийн ойн баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монголын уртын дууны холбоо, Монгол Улсын Консерваторын дуулаачийн факультетийн Ж.Дорждагвын нэрэмжит танхим, Соёл урлагийн их сургуулийн Н.Норовбанзадын нэрэмжит танхимтай хамтран “Монгол төрийн айзам уртын дуу” хүндэтгэлийн ёслол, тоглолтыг зохион байгуулсан юм.
Энэ тоглолтын үеэр Төрийн хүндэтгэлийн уртын дуунуудыг 94 уртын дууч, 6 морин хуурч нийт 100 уран бүтээлч монгол түмэндээ толилуулсан билээ.
Тэгвэл олон жилийн судалгаа хийсний үндсэнд Төрийн хүндэтгэлийн гэх уртын дуунуудыг эмхтгэн “Монгол төрийн айзам уртын дуу” номыг хэвлүүлж, цаашид энэхүү номд бичигдсэн нот, үгийн дагуу Монгол төрийн айзам уртын дууг дуулж заншихаар болж байгаа юм байна.
ЭНЭ ТАЛААР МУГЖ, МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРЫН ДУУЛААЧИЙН ФАКУЛЬТЕТИЙН БАГШ Д.ТҮВШИНЖАРГАЛ:
“Юун түрүүнд Монгол төрөө хүндэтгэж, бидний өвөг дээдсийн олон мянган жилийн турш тээж ирсэн өв, энэ өвийг бидэнд авчирч өгсөн эрдэмтэн, оюутан, багш нартаа баярлаж байна. Монголын алдарт дуучин Магсархурцын Дугаржав Зууны манлай уртын дууч Жигзавын Дорждагва багшид янз бүрийн нийгмээс болж яруу найраг нь их өөрчлөгдсөн дуунуудыг, жишээлбэл “Эртний сайхан” гэж Эзэн Чингис хааны төрийн сүлд дууг социализмын үед дуулж байгаагүй. Тухайн үед “Залуу баатрын ялалтын түүх” хэмээн нэрийг өөрчилсөн. Харин аялгуу нь яг хэвээр олон алдарт уртын дуучдаар дамжин, өртөөлөн бидний үед ирсэн.
Энэ номд есөн айзам уртын дуу орсон. Төрийн холбоотой дуунууд агуу их оюун ухаан, өвөг дээдсийн нандин өв сан, яруу найраг, аялгуугаараа гүн хүндэтгэлийн эгшиглэнтэй бүтээлүүд байдаг. Тиймээс Төрийн ёслолын алба болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтраад Төрийнхөө их хүндэтгэл, баяр цэнгэл, наадмын үеэр Монгол төрийн айзам уртын дууг эгшиглүүлж байхаар Төрийн ёслолын журамд оруулж, эхний ёслолоо Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 94 жилийн ойн баярын өдрөөр хийсэн юм. Энэ бол эхлэл. Цаашдаа уламжлал болгох зорилготой байгаа.
Бидэнд их хариуцлага, үүрэг оногдож байна. Цаашид номд орсон эдгээр дуунуудаа гурван хэлээр орчуулж, тайлбар бэлтгэнэ. Мөн дууныхаа утга, чанарыг тайлбарлаж, одоогийн өндөр чадвартай хүмүүсээр нотлуулж, Монгол туургатандаа эхний ээлжинд хүргэх зорилготой байгаа” гэлээ.
МӨН СТА, МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРЫН ДУУЛААЧИЙН ФАКУЛЬТЕТИЙН БАГШ Ц.НАСАНБАТ:
“Монгол төрийн айзам уртын дуу” номд багтаж буй есөн дууг судлахад маш их цаг орсон. Миний хувьд гэхэд 2005 оноос хойш судалж байгаа. Олон эрдэмтэн, мэргэд судалсаар ирсэн бүтээлүүд юм. Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэн, Соёл, урлагийн их сургуулийн уртын дууны багш нар гээд олон хүний судалгаа, хөдөлмөрийн үр шим юм.
Энэ номыг судалгааны хэрэглэгдэхүүн болохоос гадна, Монгол уртын дууг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой болж байгаа юм” гэлээ.
Та “МОНГОЛ ТӨРИЙН АЙЗАМ УРТЫН ДУУ” номыг өөрийн гар утас, ухаалаг төхөөрөмждөө татаж авах бол энд дарна уу.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
