Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулсан “Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны эцсийн шатны дүн гарч, шилдэг захидлын эзэд шагналаа гардаж авсан. 11 дэх удаагаа зохион байгуулагдсан тус уралдаанд аман хүзүүдсэн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн 6г ангийн сурагч Б.Пүрэв-Очирын тэнгэрт дэвшсэн эмээдээ хаягласан захидлыг хүргэж байна.
Сайн байна уу?
Манай гэрийн хойморт, бурхны дэргэд над руу хараад инээмсэглэн байдаг зурагны эзэн, аавын ээж, миний эмээ таньдаа захидал бичиж сууна. Аав ажилдаа явсан. Харин ээж хоёр дүүг аваад хотын утаанаас холдоно гээд хөдөө явчихсаан. Дүү цэцэрлэгт, ах хичээлдээ, харин би ханиад хүрээд эмчийн магадалгаатай гэртээ өнжиж байна.Та намайг тэнгэрээс харж байна уу? Харагдахгүй ч байж магадгүй. Хотын дээгүүр битүү утаатай болохоор тэнгэр надад харагдахгүй байна. Утаа арилгах гэж байсан мөнгийг Их хурлын дарга, сайдууд хуваагаад идчихсэн гэсэн. Зурагтаар тэгж ярьсан. За тэр ч яахав. Би таныг нэг удаа ч хараагүй. Гэхдээ аав их сайхан хүн байсан гэж хэлсэн. Аав таны ачийг хариулж чадаагүй гээд ярьдаг. Аав намар Соко аниагийн хуриманд явчхаад согтуу ирээд таны зурагны өмнө суугаад зөндөө уйлсан. Таныг санадаг юм шиг байна лээ. Бид зулын 25-нд, бас цагаан сараар зул асаадаг. Аав “Хөөрхий ээждээ ийм сайхан хүүхдүүдээ харуулж чадаагүй. Би ч азгүй хүн юм аа” гээд өөрийгөө зэмлэдэг. Намайг таны сүнс гэж байна лээ. Тийм байж болох уу? Та бид тавыг тэнгэрээс хараад аавыг минь баярлуулж болох уу? Өө нээрээ, утаанд харагдахгүй л дээ. Зун утаагүй болохоор хараарай за юу? Ээж бас таныг хараагүй гэсэн. Таны зурган дээр байдаг хүүхэд тэвэрсэн ээжийн зурагтай медалийг ээж Ерөнхийлөгчөөс “Мартын 8”-наар авна гэсэн. Одоо бид тавтай танилцах уу. Би ихэр. Ахыг маань Пүрэвдорж, намайг Пүрэв-Очир гэдэг. Эмэгтэй дүүг маань Нинжбадгар гэдэг. Тэр ганцаараа төрсөн гээд аавд их эрхэлдэг. Дахиад ихэр бий. Тэр хоёрыг Мөнх-Оршихуй, Энх-Оршихуй гэдэг. Ээж дархан бэр болно гэсэн. Гурван эрэгтэй хүүхэд төрүүлэхээр тэгдэг гэнэ лээ. Одоо цаг тав болж байна. Дүүгээ цэцэрлэгээс авахаас даа. Утааны маскаа өөрөө, бас дүүдээ сайн зүүлгэхгүй бол утаанд хордоно гэж ээж хэлсэн. Утаа ч аймар байна даа. Тэнгэрт утаагүй байхдаа, баяртай эмээ.


2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Сэтгэгдэл:Huuhed baij mundag bichjee…