Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дэргэдээ Орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөл байгуулж ажиллахаар боллоо. Тус зөвлөлийн анхны уулзалт болж зорилго, үйл ажиллагааны чиглэл, чиг үүргээ тодорхойлж, санал бодлоо солилцлоо. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Өнгөрсөн 25 жилээ бид дүгнэх цаг болсон. Монгол улс хөгжлийн оновчтой хөтөлбөр, тодорхой төлөвлөлтгүй явж ирсэн нь улс төр, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд гээд бараг бүх салбарт ахиц, үр дүн гаралгүй өнөөдрийг хүрсэн гол шалтгаан юм. Гэхдээ огт байхгүй юу гэвэл 1990-ээд оноос хойш өнөөг хүртэл нийт 567, үүнээс өнөөдөр хүчинтэй байгаа 203 урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөр, төсөл, бодлогын баримт бичиг нэртэй маш их цаасыг “үйлдвэрлэсэн” байдаг. Гол нь хэрэгжилт хангалтгүй, хоорондоо уялдаа холбоогүй, тооцоо судалгаа муутай, эсвэл засгийн эрх авсан улстөрийн хүчин нь өмнөхбодлогоо үгүйсгэдэг гажуудал өнгөрсөн 25 жил үргэлжилсэнтэй холбоотой. Одоо бид энэ алдааг засах ёстой, давтах ёсгүй. Засгийн газар цаашдын 25 жилийн хөгжлийн хөтөлбөрөө шинэ үеийн шилдэг төлөөллүүдтэй хэрэгжүүлэхийг зорьж байна. Бидний боловсруулах хөтөлбөр бол одоо байгаа шиг хүслийн жагсаалт биш, харин хэвтээ загвараар хаана, хэн, хэзээ, юуг, яаж хийх нь маш тодорхой тооцоо судалгаан дээр суурилсан байх ёстойг онцолмоор байна.” хэмээн уулзалтын үеэр байр сууриа илэрхийлсэн юм.
ЗГХЭГ-ын даргын Орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөлд дотоод, гадаадын нэр хүндтэй, томоохон их, дээд сургуулиудыг төгссөн, салбар салбартаа мэргэжлээрээ амжилттай ажиллаж, сурч байгаа чадварлаг, залуу мэргэжилтэн, судлаачид ажиллах юм.
Зөвлөхүүдийн зөвлөл:
1. О.БАТНАЙРАМДАЛ– Орон тооны Ахлах зөвлөх /ХАРВАРДЫН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР/
2. З.СҮХБААТАР – Хуулийн бодлогын зөвлөх /ХУУЛЬЧ, ДОКТОР/
3. Б.ТҮВШИНТӨГС – Эдийн засгийн бодлогын зөвлөх /БОСТОНЫ ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР/
4. Д.ИДЭР – Эрүүл мэндийн бодлого хариуцсан зөвлөх /ХАРВАРДЫН КЕННЕДИЙН СУРГУУЛИЙН ТӨРИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР/
5. Э.БОЛОРМАА – Засаглалын шинэчлэл хариуцсан зөвлөх /КОЛУМБИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨРИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР/
6. Б.БОЛОР-ЭРДЭНЭ – Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх /ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН ТӨРИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР/
7. Б.ОНОН – Байгаль орчин, ногоон бодлогын зөвлөх /ЙЕЛИЙН ИХ СУРГУУЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН МАГИСТР/
8. Н.ЭРДЭМСАЙХАН – Дэд бүтцийн хөгжил хариуцсан зөвлөх /НЬЮ СОУТ ВЕЙЛСИЙН ИХ СУРГУУЛИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТ, ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МАГИСТР/
9. М.БАДАМЛЯНХУА – Төр, хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөх /ТӨВ ЕВРОПЫН ИХ СУРГУУЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАГИСТР, СЭЗИС-ИЙН БИЗНЕС, МЕНЕЖМЕНТИЙН ДОКТОРАНТ/
10. A.AМАРЖАРГАЛ – Боловсролын шинэтгэл хариуцсан зөвлөх /ТОКИОГИЙН ИХ СУРГУУЛИЙН БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ДОКТОРАНТ/
11. Ж.ЗОЛБАЯР – Гадаад бодлогын зөвлөх /БЭЭЖИНГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ МАГИСТР/
12. Г.БАТХУЯГ – Энтрепренершип болон Инноваци хариуцсан зөвлөх / ГРИФФИТИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭНТРЕПРЕНЕРШИП БОЛОН ИННОВАЦИЙН САЛБАРЫН ДОКТОР/
13. М.ГАНХҮЛЭГ – Олон нийтийн харилцаа хариуцсан зөвлөх /ХААИС-ИЙН ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН БАКАЛАВР/
14. Ж.НАРАНТУЯА – Нийгмийн бодлого хариуцсан зөвлөх /МОСКВАГИЙН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БАКАЛАВР, БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ДОКТОР/
15. Л.БОЛОР – Аюулгүй байдлын бодлогын зөвлөх /САН-ФРАНЦИСКОГИЙН ИХ СУРГУУЛИЙН АЗИ СУДЛАЛЫН МАГИСТР/


Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

амжилт