Шатахууны зах зээлийн томоохон магнат “Магнай трейд” ХХК компани Дорнод аймагт газрын тосны хайгуул хийх хүсэлтээ тус аймгийн удирдлагуудад илгээж тус бүс нутгийн газрын тосны сав газарт санаархсаар байгаа нь олон түмний сэтгэлийг ихээхэн түгшээж байна.
Өмнө нь тус компанийнхан Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул хийх нэрээр орон нутгийн эрх барих байгууллагын зөвшөөрөлгүйгээр БНХАУ-ын “Цагаан хэрэм” хайгуулын компанийг авчран өрөмдлөгийн ажлыг эхлүүлэх гэж байсан ч нутгийн ард иргэд болон “Босоо Хөх Монгол” бүлгэмийн Дорнод салбарынхны ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байсан ажээ.
“Магнай трейд” ХХК компанийн гүйцэтгэх захирал Г.Магнай гэгч тус аймгийн Чойбалсан сумын засаг дарга Ц.Ариунболдод газрын тосны хайгуулах хийх хүсэлтээ илгээж, уг ажлыг гүйцэтгэх хугацаанд ус ашиглах гэрээ байгуулах, болон кемп байгуулах газрын зөвшөөрөл олгож өгөхийг хүссэн нь өдгөө Дорнод аймгийн ард иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа бөгөөд нутгийн ард иргэд энэхүү хууль бус үйл ажиллагаатай эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ олон нийтийн сүлжээгээр илэрхийлсээр байна.
Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар одоогоор Дорнод аймгийн Чойбалсан сумын засаг даргын зүгээс “Магнай трейд” ХХК нь төсөл хэрэгжих гэж буй нутаг дэвсгэрийн иргэд оршин суугчид, нутгийн удирдлагуудаас Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу албан ёсоор санал авч хэлэлцүүлэг өрнүүлэлгүйн улмаас кэмп барих, ус ашиглах зөвшөөрлийг олгоогүй байгаа бөгөөд харамсалтай нь “Магнай трейд” ХХК-ынхны зүгээс элдэв янзын арга саам хийж, тус газарт газрын тосны хайгуул өрөмдлөгө хийхээр санаархан сумын нутаг дэвсгэр дээр хайгуул хийх өдийн төдий тооны машин техник, контейнеруудыг байрлуулж буй нь олон түмний бухимдлыг төрүүлсээр байгаа юм байна.




Түүгээр ч барахгүй одоогоос жилийн өмнө энэхүү асуудалтай холбогдуулан Дорнод аймгийн Чойбалсан сумын малчид ард иргэд газрын тосны хайгуулын компанийнхны эсрэг жагсаал цуглаан зохион байгуулсан ба учир нь “Магнай трейд” компани Дорнод аймгийн долоон сумын нутаг дэвсгэрийг хамарсан газрын тосны 17-р талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байжээ.
Энэ үүднээсээ бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын ажлыг эхлүүлэхэд тус компанийхны авчирсан БНХАУ-ын иргэд кемп барьж, өрөм тавих ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ үеэр нутгийн иргэд, малчдын эсэргүүцлийн жагсаал болсон байна.
Нутгийн иргэдийн тайлбарлаж буйгаар хайгуулын талбайд малчдын өвөлжөө, хаваржаа багтсан ба нөгөө талаар тухайн компани газрын тосны хайгуулын зөвшөөрөл авахдаа хууль зөрчсөн байж болзошгүйгүй гэж хардаж байгаа ажээ.
Дорнод аймгийн иргэдийн хэлж байгаагаар Дорнод аймагт одоогоор газрын тосны чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын 100% хөрөнгө оруулалттай Петро Чайна Да Чин Тамсаг компанийн шуугиан дагуулсан газрын тосны тээвэрлэлт, олборлолтын ажил нь орон нутагт ямар ч өгөөжгүй, байгаль орчинд сөрөг нөлөөтэй, иргэдийн эрүүл орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн байсан нь тогтоогдсон бөгөөд хэрвээ тус бүс нутагт “Магнай трейд” ХХК-ынхан газрын тосны хайгуул өрөмдлөгийн ажлыг эрчтэй эхлүүлвэл нөхцөл байдал улам дордож, тус бүс нутагт хүн амтьтан амьдрах аргагүй болно гэж үзэж байгаа юм байна.

Ж.Бат
Эх Сурвалж: http://www.choibalsan.mn

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Уг нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаж байвал болохгүй юм байхгүй.Хятадын хѳрѳнгѳ оруулалтаар хийвэл мѳн л хятадын мэдэлд лрно шүү дээ 100%Монголын хѳрѳнгѳ мѳнгѳѳр босгоод дотооддоо мѳн гадагшаа экспорт хийж байвал олон тооны ажилын байр.татвараас авхуулаад манай улсад ашигтай байх болно доо.Одоогоор Дайчин Тамсаг Петро Чайна гэх Хятадын компианы мэдэлд ѳдѳр бүр хэдэн зуун барриаль түүхий нефть урд хѳршрүү урссаар байгааг жирийн жолооч бид харж байдаг шүү дээ.Монгол нэртэй (Дорнын хѳгжил транспорт ххк)гэхэд л ганц хоёр хужаа эзэдтэй тэнд монгол жолооч нарын эрх ашиг туйлын хүнд байдалд ажиллаж байна.Тѳр засаг.хууль хяналтын нѳхдүүд анхаарал тавих цаг хэдийнэ болсон шүү.