МУИС-ийн хичээлийн бүх байр /1, 2, 3, 4, 5, 6/, Монгол-Япон төв, Номын сан, Оюутны 1, 2, 3, 4, 5-р байруудын газар эзэмших гэрээг шинээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлэн газрын гэрчилгээ бүртээ “Э” дугаар авлаа. МУИС-ийн хичээлийн болон оюутны байруудад хаяг, код авснаар гэрээгээ шинэчилсэн юм.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ оны хоёрдугаар сард яамны харьяа байгууллагуудын удирдлагатай уулзахдаа “БСШУС-ын салбарын байгууллагууд газраасаа нэг метрийг ч алдах ёсгүй. Баталгаажуулж аваагүйн улмаас газраа алддаг, маргаан зөрчил гардаг. Хэрэв арилжсан, ашиг хонжоо харсан хүмүүсийн халдлага явуулгад өртөх зэрэг ямар нэг байдлаар газраасаа алдсан асуудал гарах юм бол газартайгаа цуг салбараасаа яваарай. Үүнийг онцгой анхааруулж байна” гэж хатуу анхааруулж байсан юм.
МУИС-ийн хувьд 2017 оноос эхлэн эзэмшилд байдаг газруудын хаяг, байршлын зургийг албажуулан, Нийслэлийн Засаг даргын захирамжтай, гэрчилгээтэй болгох ажлыг зохион байгуулсан. Шинэчлэгдсэн гэрээгээр МУИС-ийн оюутны 5-р байр, СХД-ийн Баянголын ам, ХУД-ийн 14-р хороо, Доод Өлзийт зэрэг 8 газар төлбөрөөс чөлөөлөгдлөө. Өмнө нь эдгээр газрын төлбөрт жил бүр 2 сая гаруй төгрөг төлдөг байжээ. Газраа эзэмшилдээ бүрэн шилжүүлж авснаар төлбөр төлөхгүй, тэр хэрээр зардал мөнгө хэмнэж байна.
Түүнчлэн зөвхөн барилгын сууриар газраа эзэмшиж байсан зарим байрыг хашаагаар нь эзэмшихээр болж чадлаа. Газраа тэлж, сургалтын чиглэлээр газраа бүрэн дүүрэн ашиглах боломж бүрдэв. Газар эзэмших гэрээгээ шинэчилснээр МУИС-ийн хичээлийн болон бүх дотуур байр эзэмшлийн газраа баталгаажуулсан тул газрын төлбөр төлөхгүй. МУИС иж бүрэн хотхон буюу кампусын зарчмаар хөгжих, Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтах стратегийн зорилгодоо хүрэх эх үндэс нь эзэмшлийн газар, дэд бүтэц юм.
Өмнө нь МУИС-ийн орчмын газрыг зарим байгууллага, сургууль авч үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд цаашид ийм нөхцөл байдал үүсэхээргүй боллоо. МУИС эзэмшлийн бүх газраа баталгаажуулж авахад идэвх зүтгэл гарган ажилласан МУИС-ийн Хангамж үйлчилгээний газрын хамт олонд талархал илэрхийлье.





Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
