Төв аймгийн Хайлааст багийн нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байсан “Эко Алтан Заамар” компанийн буруутай үйлдлээс болж дөрвөн хүний алтан амь хохирч нийгэмд шуугиан болж олны анхаарал тэр зүгт хандаж байлаа. Гэвч уг компанийн үйл ажиллагаа цаашид хэрхэх нь тодорхойгүй байна. Уг нь дөрвөн хүний амь авсан энэ уурхайн лицензийг шууд л цуцлах ёстой баймаар. Байдлыг ажиглаж байхад үгүй бололтой. Энэ сарын 14-нд тус компанид байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд иргэдээс санал авалгүйгээр өөрөө дур мэдэн зөвшөөрөл олгосон Хайлааст багийн ИТХ-ын даргыг хариуцагчаар татсан шүүх хурал Төв аймгийн захиргааны хэргийн шүүхэд болох байсан ч хариуцагч этгээд ирээгүйгээр хойшилсон юм. Нэхэмжлэгч тал болох “Эх нутгийн эзэд” ТББ-аас малчдаа төлөөлөн өнгөрсөн оны аравдугаар сараас хэрэг үүсгэн шалгуулж буй ч тус хурал ийнхүү тав дахь удаагаа хойшилжээ. Тус багийн ИТХ-ын дарга н.Баянмөнх иргэдийн санал авах хурлыг зохион байгуулахдаа цэцэрлэг барих асуудалд санал авах нэрийдлээр тус компанийн байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг зөвшөөрүүлж мэхэлсэн аж. Тиймээс энэ үнэлгээ хууль бус гэж иргэд үзсэн учраас Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Хэрэв шүүх хурлаас, багийн иргэдээс санал авах уг хурлын шийдвэр хүчин төгөлдөр биш гэж үзвэл “Эко Алтан Заамар” компани үйл ажиллагаа явуулах эрхгүй. Нөгөөтэйгүүр “Эко Алтан Заамар” компанийн үйл ажиллагааг өнгөрсөн оны долдугаар сард БОАЖЯ-наас гаргасан Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ стандарт хангаагүй, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэсэн дүгнэлтийг гаргаж АМГТГ-т тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг албан бичгээр хүргүүлж байжээ. Гэвч “Эко Алтан заамар” компани энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэн Захиргааны хэргийн шүүхэд хандсан аж. Уг шүүх хурал энэ сарын 11-нд болохоор товлогдсон байсан ч шүүх хурал мөн л хойшилсон. Түүнчлэн шүүхээр маргаантай байгаа аливаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож түдгэлзүүлдэг хуультай. Хэрэв энэ хуулийн дагуу тус компани үүргээ биелүүлсэн бол өнөөдөр дөрвөн хүний амь нас эрсдэхгүй байх байлаа. Мөн хяналт тавьж байх ёстой Төв аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага үүнд анхаараагүйгээс гадна Засаг дарга Ж.Батжаргал нь уг байгууллагын даргыг ажлаас нь халж одоо болтол даргагүй байгааг эх сурвалж хэлж байна.
Мөн араасаа байнга асуудал дагуулсаар ирсэн “Эко Алтан Заамар”-т дөрвөн хүн амь насаа алдчихаад байхад аймгийн Засаг дарга, Ж.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Энхбат нар нэг ч удаа газар дээр нь очоогүй гэв. Өмнө нь Төв аймгийн удирдлагууд хувийн компанитай хамтран төрийн өмчит “Эрдэнэсийн эрэг” компани байгуулан Заамар сумын Өвөрнаймганд 15 мянган га газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах гэж байхад нь иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч хоёр жил тэмцсэний үр дүнд өнгөрсөн сарын 28-нд цуцалсан билээ. Энэ тухай баримт нийтлэл мэдээллийг манай сонин олон удаа бичиж байсан. Гэтэл тус сумын зүүн урд хэсэгт мөн л хариуцлаггүй уул уурхай эрхлэлт явагдаж олон хүн амь насаа алдаж байхад удирдлагууд нь нэг ч удаа очоогүйд иргэд хардаж байгаа гэж Хайлааст багийн иргэн Д.Энхтайван ярьж байна. Нэг жилийн өмнө тус уурхайн замд мотоциклтой явж байсан гурван иргэн том оврын уурхайн эксковаторт дайруулж хоёр нь нас барж нэг нь амьд үлдсэн ч хөгжлийн бэрхшээлтэй болсон хэрэг гарсан. Мөн эксковарторт нэг хүн цохиулж нас барсан ч мөн л дараад өнгөрсөн. Ахуйн зам, уурхайн замыг ялгах тэмдэглэгээг уурхайн зүгээс тавиагүйгээс энэ хэрэг гарсан. “Илт Голуд” компанийн уурхайн нурангад гурван жилийн өмнө бас нэг хүн даруулж нас барсан. Уурхайд гарсан хэргийг дараад өнгөрдөг явдал манай аймагт байсаар байна гэж эх сурвалж ярьж байна. Энэ мэтчилэн тусгай зөвшөөрлийг шууд цуцлах олон үндэслэл шалтгаан байсаар байтал үүнд АМГТГ ямар ч санаачлага гаргахгүй байна.
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
